TRIFR гэж юу вэ?
Тухай жилд 200,000 цаг ажиллахад хичнээн гэмтэл гарч буй тухай ойлголт юм.
Томъёо:
TRIFR = TRI cases * 200.000 / man-hours in rolling 12 months
НГД = Нийт гэмтлүүд (эмнэлгийн тусламж, хугацаа алдсан гэмтэл, хөнгөн ажилд шилжүүлсэн гэмтэл, нас баралтуудын нийлбэр) * 200,000 / сүүлийн 12 сард нийт ажилласан цаг.
Нийт гэмтлийн тоог 200,000-аар үржүүлээд нийт ажилласан цагтаа хуваана гэсэн үг.
Жишээ нь:
Сүүлийн 12 сард 2 гэмтэл (эмнэлгийн тусламж авсан нэг, хугацаа алдсан нэг гэмтэл) гарч, 1,235,647 цаг ажиллажээ гэж бодъё.
НГД = 2 * 200,000 / 1,235,647 = 0.32
Өөрөөр хэлбэл 200,000 цаг ажиллахад 0,32 гэмтэл гарч байна гэсэн үг.
Олон улсад 200,000 цаг эсвэл 1,000,000 цаг гэсэн хоёр төрлийн тогтмол тоо ашигладаг.
Жич: Нийт гэмтлийн давтамжийг тооцохдоо Анхны тусламж буюу First aid авсан тоог оруулдаггүй.
Б.Ганжигүүр
HSCT ХХК