LTIFR гэж юу вэ?
Тухай жилд 200,000 цаг ажиллахад хичнээн гэмтэл гарч буй тухай ойлголт юм.
Томъёо:
LTIFR = LTI cases * 200.000 / man-hours in rolling 12 months
ХАГД = Хугацаа алдсан гэмтлүүд * 200,000 / сүүлийн 12 сард нийт ажилласан цаг.
Хугацаа алдсан гэмтлийн тоог 200,000-аар үржүүлээд нийт ажилласан цагтаа хуваана гэсэн үг.
Жишээ нь:
Сүүлийн 12 сард 2 гэмтэл гарч, 1,235,647 цаг ажиллажээ гэж бодъё.
ХАГД = 2 * 200,000 / 1,235,647 = 0.32
Өөрөөр хэлбэл 200,000 цаг ажиллахад 0,32 гэмтэл гарч байна гэсэн үг.
Олон улсад 200,000 цаг эсвэл 1,000,000 цаг гэсэн хоёр төрлийн тогтмол тоо ашигладаг.
Б.Ганжигүүр
HSCT ХХК