Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой тэмдэг, тэмдэглэгээ хийлгэхэд ямар тэмдгийг хэрхэн зурах, ямар зураг ашиглаж болох эсвэл болохгүй вэ? талаар ХАБ-ын ажилтнууд 1-5 цаг судлах шаардлага тулгардаг. Нөгөөтэйгүүр хэвлэлийн байгууллагууд мөн ХАБЭА салбар болон холбогдох стандартуудыг мэдэхгүй тул Үйлчлүүлэгч талаас зураг, тайлбар байнга асуун, эх өгчих зүгээр хэвлээд л өгье гэдэг. Энэхүү хүндрэлүүд, цаг авсан их ажлуудыг тань хөнгөвлөх үүднээс HSCT ХХК нь олон улсын ISO 7010 болон Хойд Америкийн ANSI Z535 стандартын дагуу эх бэлтгэн, хэвлэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ.
Та зөвхөн тэмдэгний нэрээ л хэлчих, бусдыг нь бид хийе. Таны мэдээлэлд зориулан ХАБЭА тэмдэгний хөгжлийг харуулсан мэдээлэл орууллаа. 1971 оны загвараар DANGER хэмээн томоор бичээд, дор нь 3 үг оруулан хийх нь хоцрогдсон бөгөөд орчин үед ажилтан ажиллагсаддаа тухайн аюулын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг болсон.
Таны мэдээлэлд зориулан түүх өгүүлэхэд: 1914 оноос аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг хэрэглэж эхэлсэн бөгөөд 1941 оноос Аюултай (улаан өнгөтэй), Болгоомжил (шар өнгөтэй) гарчиг бүхий самбар тэмдгүүдийг стандарт болгон нэвтрүүлжээ. 1959 оноос Санамж (хөх өнгөтэй) тэмдгүүд хэрэглээндээ нэвтрүүлсэн байна. 2004 оноос ISO 7010-ийн дүрслэлүүдийг нэвтрүүлэв. 2013 онд CAUTION үгийн урд ISO 7010-ийн Болгоомжил дүрслэл болон баруун талд ISO 7010 дүрслэл оруулан, зүүн талдаа тайлбартайгаар хийх болсон нь тэмдгийн утга санааг хүчитгэн, ойлгогдохуйц энгийн болгож өгсөн байдаг.