MNS 12.4.002-85 "Хөдөлмөр Хамгаалал. Дохионы өнгө, аюулгүй ажиллагааны тэмдгүүд" стандартын маань дүрслэл, зургуудыг сайжруулахаас өөр аргагүй болж дээ. БНМАУ-ын Үнэ, стандартын улсын хорооны 1985 оны 443-р тогтоолын дагуу 1986 оны 7-р сарын 1-нээс эхлэн 1991 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл мөрдөгдөхөөр тогтоосон, одоог хүртэл мөрдөгдөж байгаа уг стандарт билээ. Утга агуулга бол сайн шүү, манайхаан. Дүрслэл нь хуучирсан: Тухайн үед картон цаасан дээр усан будгаар будаад, зургийг нь авдаг байжээ... Түүхэн талаас нь харж, уншихад сайхан байлаа.
Дүрслэлийг нь Олон улсын ISO 7010 стандартаар орлуулах шаардлагатай. Цаашид ISO 7010-ийг өөртөө шингээсэн ANSI Z535 стандарт шиг болговол бүр мэргэжлийн болно.