ХАБ-ын үзүүлэлтүүд (татаж авах)

Олон улсад аливаа компанийн ХАБ-ын байдлыг 3 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

1. Нас баралт
2. Хугацаа алдсан гэмтэл (Lost Time Injury & LTI Frequency - LTIFR)
3. Нийт гэмтлийн давтамж (Total Recordable Injury Frequency - TRIFR)

3 жилийн өмнө эдгээр 3 үзүүлэлт болон ХАБ-ын бусад ажлуудыг багтаасан сарын тайлангийн хүснэгтийг хийж байлаа, сонирхож байвал эндээс татаад авч болноо...

Ер нь Lost Time Injury Frequency гэдэг ойлголтыг, хэрхэн тооцдогийг мэдэх, ард нь ямар логик нуугдаж байгааг мэдэхийн тулд 2008 онд үстэй толгойгоо зулгааж байж билээ, нэг гадаад дарга маань байгууллагын үзүүлэлт ингэж хэмжигддэг байх ёстой, Хонг Конгийн зах зээл дээр гарна, бэлэн болго гэж 20 өдөр гүрийлгэж, өдөржин шөнөжин суусны эцэст нэг юм уншиж, ойлгож, Lost Time Injury Frequency тооцдог хүснэгт хийж билээ. Овоо ч цагаан үстэй болсон доо.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК