Хамгаалах хэрэгслийн гэрчилгээ

Хагас маскны универсаль фильтерний стандартын гэрчилгээ ямар байдгийг дор зургаар үзүүлэв. Яагаад стандартын гэрчилгээг нь шалгаж аваарай гэдэг нь том учиртай.

1. Та лаборатори биш учраас ямар стандартын дагуу ямар аргачлалаар тест хийгээд уг стандартад нийцсэн эсэх гэрчилгээ өгөх ямар ч боломжгүй. Тиймээс хүний уушиг гэдэг амин чухал эртхэн рүү орох ямар химийн бодисыг хэр хэмжээгээр шүүх ёстойг Дэлхийн бүх улсууд стандартаараа тодорхойлоод өгсөн байдаг. Жишээ нь: Европын холбооны EN 14387:2004 гэдэг стандарт байна. Германы DAkkS лаборатори нь Portwest брендийн P410 хагас маскны P920 универсаль фильтер нь 65 дээш хэмд буцлах органик болон органик бус хий, бодисын ууршилт, хүхрийн диоксид, хүчил, шивтрийн хий (аммиак) болон түүний нэгдлүүдийг шүүж байгаа талаар туршиж үзээд, стандартад нийцсэн тул гэрчилгээ олгожээ. ABEK ангиллын шүүлтүүр. Лабораторийн 2017-06-13-ийн 201722057/2120 тестээр орсон...гм олон мэдээлэл өгдөг бөгөөд Германы лабораторийн эрхлэгч Доктор Peter Paskiewicz гэдэг хүн гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл асуудал гарвал би Portwest-тэй, Portwest нь энэ Байгууллага, Хүнтэй заргалдана гэсэн үг.

2. Бидний ажлын зорилго бол Хүнийг хамгаалах. Бизнесийг урагшлуулж, ашиг орлого бий болгон, Монгол улсад баялаг бүтээж байгааг хүнээ хамгаалах нь таны төдийгүй байгууллагын нэн тэргүүний зорилт. Хичнээн мөнгөтэй, технологитой байгаад үүнийг ажиллуулах хүн байхгүй бол ямар ч том байгууллага юу ч биш болдог.

3. Худалдаачид юу ч гэж ярьж болно. Чихэн дээр, Цементэн дээр цэцэг ургуулж чаддаг. Харин алийг нь сонгохоо байгууллага шийддэг. Тиймээс ХАБ-ууд маань авч, ажилтан ажиллагсаддаа өгч байгаа бүтээгдэхүүн дээрээ чанарын хяналттай байгаасай. Худалдан авалтын баг үүнийг мэдэхгүй, стандарт ч ойлгохгүй, зөвхөн үнийн дүн болон нийлүүлэх хугацаа хоёрыг хардаг. Тиймээс тэднийг буруутгаж болохгүй, тэд ажлаа өөрийн хүрээндээ хийдэг. Харин бид хяналт тавьж (ХАБЭА-н тухай хуулийн 27.3.5), бүх зүйлээ биднээс асууж, шалгуулаад авдаг байхыг шаардаж болно. Олон ч байгууллагын ХАБ-ууд ингэж шаарддаг. Яагаад гэвэл Захирал мөнгөө баталсан (босс хийх зүйлээ хийсэн), харин бид хэний уушиг руу хорт нэгдэл оруулах, оруулахгүйг шийддэг. Ийм асуудал дээр хүчтэй байр суурьтай байх ёстой. Хэн ч юу гэж хэлэх нь хамгаалаагүй, миний зорилго бол хүнээ хамгаалах. Танай аль нэг ажилчин - айлын аав, ээж 5 жилийн насгүй болчихлоо гэхэд уйлах уу? уйлаад ч тэр хүнийг босгож ирж чадахгүй. Үр хүүхдээс нь уучлалт гуйх уу? Байгууллага нөхөн олговор олгох уу? Мөнгө бол хагацлын гунигийг тайтгаруулдаггүй юм. Би ээжийгээ гэнэт алдсан, 7 жилийн дараа ямар ч мөнгө үүнийг тайтгаруулаагүй л байна. Ээж минь олон сайхан шавь бэлдсэн ШУТИС-ын сайн профессор, 49хөн настай ид үедээ байлаа, гэтэл ганц дусал хийлгэж байгаад ухаан алдсан, эмнэлэгт олон хоносон, сэхээгүй, амьсгалын аппаратыг салгах зөвшөөрөл дээр би гарын үсэг зурсан. Тэр муу бохир дусал зарсан байгууллагыг үнэхээр үзэн ядсан. Зарим орой, муу ээж минь хүүгээ ямар явж байгааг хардаг ч болоосой, ач охид нь хэрхэн өсөж байгааг хараад баярласан ч болоосой гэж гунигладаг, заримдаа ганцаараа чимээгүйхэн газар уйлдагаа ч юунд нуух билээ.

ХАБ-ууд хүчтэй бай, хүний амь нас эрүүл мэндийг төлөө хяналттай бай...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК