Ослын судалгааны зорилго: Осол болсны дараа:
- Компанийн ямар систем дээр алдаа гарав?
- Аюулгүй ажиллагаа хаана зөрчигдөв? (Дээд удирдлага, дунд удирдлага, ажилтан гм), дахин сайжруулах зүйл юу байна?
- Компани, ажилтан, нийгэмд хичнээн хэмжээний хохирол учрав?
- Ослын үндсэн ба бусад шалтгаанууд нь юу байв?
- Яагаад энэ осол гарав?
- Ослыг дахин гаргахгүй байхад юу хийх ёстой вэ?
- Хэний буруу вэ? зэргийг олж тогтоох зорилготой юм.
Ач холбогдол: Ослын судалгааг хийснээр тухайн осол дахин давтагдаж гарахгүйн тулд бүх талаас хийх ёстой ажлыг тодорхойлогдож өгдөг бөгөөд дахин ийм осол гарахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой. Гэхдээ зөвхөн арга хэмжээнүүд авагдасны дараа л ийм үр дүнд хүрнэ, ослын судалгаанд дурьдагдсан арга хэмжээнүүд авагдаагүй тохиолдолд энэ бол ослын судалгаа буюу дахин гарахаас сэргийлэх ажил биш ердөө л бүртгэл болж хувирах бөгөөд ослын шалтгаан нь тэндээ үлдэн, дахин дахин яг адилхан шалтгаанаар хүмүүс осолдсоор л байна.
Анхны мэдүүлэг, хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүд (ослын үед хэрэглэгдэх цүнх, түүн дотор байх зүйлс)-тэй байвал амар байдаг. Судалгаа хийхдээ бичиглэл (зураг, аман болон бичгэн мэдүүлэг) хангалттай үйлдэж байгаарай. Осолдогчийн сэтгэл зүйн байдал, осолдогч болон гэрчээс мэдүүлэг авахдаа аль болох тайвшруулан нээлттэй асуулт асуувал илүү мэдээлэл авдаг. За эсвэл Үгүй гэсэн хариулт ирэх асуултыг хаалттай асуулт гэнэ.
Ослын судалгааг хэн хийх вэ?
Ослын судалгаанд тухайн осол гарсан газрын шууд удирдлага болон холбогдох бүх удирдлагууд нь оролцох ёстой. Яагаад гэвэл:
- Удирдлага хүн хаана алдаа гарснаа өөрөө мэдэж, ухамсарлах, түүнийг дахин гарахаас сэргийлэхийн тулд авах арга хэмжээнүүдийг хамгийн түрүүнд шийдвэр гарган хэрэгжүүлэх ёстой.
- Тухайн осолдогчийн ажил үүргийг хамгийн сайн мэддэг хүн нь удирдлага байдаг. Учир нь тухайн ажил үүргийг удирдлага л өгдөг шүү дээ.
- Удирдлага нь бусад удирдлагадаа байгаа хүмүүсээ дагуулан “Яагаад ийм зүйл болов? Бид юун дээр алдав? Алдаагаа дахин давтахгүйн тулд юу хийх ёстой вэ? Би ингэж ажилтнуудынхаа төлөө санаа тавин цаг заваа зарцуулан оролцож байхад миний удирдлагад байгаа дунд түвшиний менежер, инженерүүд бүр сайн санаа тавих ёстой шүү гэдэг мессэжийг бусаддаа үзүүлэн” оролцож байж, менежерүүд санаа тавьдаг болно.
Хэрэв оролцохгүй бол:
- Удирдлага алдаа гарснаа хүлээн зөвшөөрөхгүй, яг юу болсон талаар мэдэхийг хүсэхгүй байна.
- Тус удирдлага дахин осол гарахаас сэргийлэхгүй, цаашид осол гарахаас сэргийлж компанийн мөнгийг хэмнэхийг хүсэхгүй байна.
- Осолдогчийг үл тоомсорлож, бусад ажилчидийнхаа аюулгүй байдалд санаа тавихгүй байна. Ийм хүнийг ажилтнууд нь хайрлаж чадах уу?
- Аюулгүй ажиллагаанд өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэхийг хүсэхгүй байна.
Ослын судалгааг бүртгэлжүүлж, хадгалах
Насжилт, туршлага, боловсрол, сургалтанд хамрагдсан байдал, гэр бүлийн байдал, хэр удаан ажиллаж байгаа, хэд дэх өдөртөө ажиллаж байгаа, осол ямар шалтгаанаас гарсан, тэр шалтгааныг хэрхэн арилгах, ийм осол дахин гарахаас хэрхэн сэргийлэх, наряд авсан байдал, нарядын чанар, удирдлага аюулгүй ажиллагаанд нь хэр анхаардаг, аюулгүй ажиллах арга барилаа хэр мэддэг, ажлын орчноос нөлөөлсөн хүчин зүйлс хэр нөлөөлсөн эсэхийг бүрэн судлах шаардлагатай. Загвар сонирхож байвал эндээс татаж аваарай.
Ослыг засгийн газрын байгууллагад мэдээллэх
2015 онд батлагдсан Засгийн газрын 269-р тушаалын дагуу МХЕГ-д мэдэгдэнэ...
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК