Зөрчлийн тухай хуулийн анхаарах ёстой зүйл ангиуд

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон ХАБЭА-тай холбоотой тулгардаг, тулгарч болзошгүй зүйл ангиуд:

5,11 Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих

5,13 Гамшгаас хамгаалах хууль зөрчих

5,14 Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих

5,15 Аюулгүй ажиллагааны журам зөрчих

6,1 Хог хаягдлын тухай хууль зөрчих

6,17 Эрүүл ахуйн тухай хууль зөрчих

6,19,3 Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа тухайн барилга байгууламжийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй бол торгуулна – Өөрөөр хэлбэл байгууллагууд спортын арга хэмжээ зохион байгуулдаг, үүн дээр хөл гараа хугална, хамраа гэмтээхээс эхлүүлээд ахуйн ослууд гардаг.

7-р бүлэг: Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил

9,10,2,3 Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцах, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтлөх журам зөрчсөн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

10,15 ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ

10,16 Хөдөлмөрийн тухай хууль зөрчих

12,11,1 Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг нь гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14,8,2 Хуулиар эрх олгогдсон этгээд нислэгийн аюулгүй байдлын, эсхүл аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг, шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК