Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн нэр төрөл, эдэлгээний хугацаа, чанарын баталгаа бүхий жагсаалт хийх шаардлагатай байна уу? Манайд байгаа бэлэн материал орууллаа. Практикийн зөвлөгөө:
1. Та уг жагсаалтаа гаргаад хэлтсүүдийн удирдах ажилтан, инженерүүдээр нь заавал хянуулаарай. Зарим нь засвар ч хийнэ, зөв. Дараа нь НБХХ дутуу байна, бага олгогдож байна гэсэн гомдол ажилчидаас ирэх үед танай удирдах ажилтан үүнийг баталсан шүү дээ гэж амыг нь тагладаг.
2. Ингээд жагсаалт, болон чанарын баталгааны гэрчилгээнүүдээ нэг хавтас болгоод хадгалсан үед ХАБЭА-н тухай хуулийн 15,3 болон 15,4-ийг та биелүүллээ гэсэн үг бөгөөд ямар нэг шалгалт, аудитын үед санаа зоволтгүй бүрэн бичиг баримттай байна.
3. Чанарын баталгаатай (cертификаттай) бүтээгдэхүүн авахыг Хангамжийн албандаа албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй. Заримдаа хаанаас авсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнийг ажилчид өмсчихсөн талбай дээр гүйж явах асуудал гардаг. Манай Хангамжийн алба заавал ХАБЭА-аас асууж, худалдан авдаг, дараа нь НБХХ болон өндрийн бүсэнд асуудал үүсвэл хөөрхий Захирал л хариуцлагыг нь хүлээнэ шүү дээ гээд Захиралаараа энэ хяналтын асуудлыг зөвшөөрүүлчихсэн.
4. Хувцасны загвар дизайн, биений суулт зэргийг ажилчиддаа өмсүүлж үзсэний дараа бөөнөөр нь үйлдвэрлүүлэх зураг төсөл дээр нь миний бие гарын үсэг зурдаг. Тэгэхгүй бол урьдын 10н жил орчмийн проблемуудаас ажаад байхад манай хувцасны үйлдвэрлэгч нар дизайныг нь сайжруулсан нь энэ гээд Солонгос залуучуудад таарах ``гомо`` бие, онжоок барьсан хувцас хийгээд бараак үйлдвэрсэн тохиолдол их гардаг байлаа. Монгол хүний анатомийн яс том, уурхайд бол залуучууд 6 сарын дотор гэдсээрээ хурдан таргалдаг учраас (ялангуяа операторууд) нилээд бодолцохгүй бол болохгүй юм байна лээ.
5. Үйлдвэрлэгчдээ захиалгаа өгөхдөө дотор хаяж 2 сарын өмнө өгөх хэрэгтэй. Учир нь цаадуул чинь даавуугаа урдаас татна, оёно гэсээр байтал хамгийн багадаа 2 сар болдог. Тэгэхээр зуны хувцасыг 5-р сард олгохоор бол 1-р сараас нь эхлэн Захиралдаа хэлэх, төсвөө батлуулах, тендерээ зохион байгуулах, шалгаруулалтын ажлаа эхэлбэл зүгээр. Цаг тулах үед ажилчид шахамдуулаад, үйлдвэрлэгч нь цагт баригдаад, хувцас дээр алдаа их гардаг.
Эндээс татаж авна уу.
Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК