ХАБЭА-н зурагт хуудас хэрхэн бүтдэг вэ?

Монголчууд хуулбарлахгүйгээр аливаа зүйлийг анхнаас нь, тархинаасаа, шинээр бүтээж чадна гэдгийг бид дижитал арт салбараараа харуулахыг зорьдог.

HSCT-д График дизайн, Дижитал арт гэсэн 2 тусдаа салбарууд байдаг. Хоёулаа контент буюу агуулга бүтээдэг боловч арга аргачлал, бүтээлүүдийн хувьд тэс өөр байдгаараа онцлогтой. Үүнээс дижитал арт буюу тоон урлаг гэсэн төрлийг нь тайлбарлая:

1. Эхлээд ХАБЭА-н сэдвээ бид сонгодог.

2. Сэдвийнхээ хүрээнд агуулгаа бүтээнэ. Хэн хаана юу хийж байхав, арын фон, хэрэглэж буй багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн аль салбарт гэх мэт.

3. Агуулгын дагуу судалгаа явуулна.

4. Pad буюу хавтан дээр тусгай үзгээр зуран Sketch буюу гар зургаа гаргадаг.

5. Гар зураг дээрээ ярилцана – сэдвийн хүрээнд агуулга бүрэн илэрхийлж байгаа эсэхийг HSCT-ийнхэн хэлэлцдэг.

6. Гар зураг шаардлага хангасан тохиолдолд Line буюу хүрээгээ оруулж өгдөг. Компьютер дээр layer буюу давхрага үүсгэн тус тусад нь хийдэг билээ.

7. Color буюу өнгө оруулна.

8. Чанарын хяналт явуулна. Эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад алдаа байгаа эсэхээ үзнэ. Хэд хэдэн зургийн маань үг үсэг, зураглал энэ үед солигдон, дахиад эхнээс нь хийх ажил, эрсдэл гарч ирдэг. Жишээ нь: Зам гарч буй зургийн гэрэл дохиог бүрэн оруулах ч юм уу, үг үсгийн алдаа гарсан байх, утга зөрсөн байх...

9. Усан тамга тавиад хэрэглэгчдэд санал болгох маркетингийн ажил эхэлдэг. Вебсайтдаа оруулна, фэйсбүүк группүүдээр цацна, сонирхсон хэрэглэгчидтэй мэйлээр харилцана гм.

Цаг хугацаа, оюун ухаан, хүч хөдөлмөр үнэхээр их зарцуулан байж уг оюуны өмчийг бүтээдэг билээ. Монголчууд хуулбарлахгүйгээр аливаа зүйлийг анхнаас нь, тархинаасаа, шинээр бүтээж чадна гэдгийг бид харуулахыг зорьдог.

Б.Ганжигүүр