Бохирын худагт ажиллахад өгөх зөвлөгөө

Бохирын худагт их хэмжээний метан ялгардаг. Хүний ялгадаст 60%-ийн метан хий байдаг тул бохирын худагт их хэмжээгээр хуримтлагдвал галын аюултай. Метан хий нь агаараас хөнгөн тул бохирын худаг нээж, хааж үед хүнийг ухаан алдуулах эрсдэл байдаг. Агаарын солилцоо байхгүй газрыг Хязгаарлагдмал орчин (Confined Space) гэдэг. Бохирын худагт ажиллахдаа:

  • Эрсдэлийн үнэлгээ хийж, ажиллах заавраа боловсруулна.
  • Метан хэмжигч багаж олсоор унжуулан, хүн орж ажиллаж болох эсэхийг эхлээд тодорхойлно.
  • Хэрэв их хэмжээний метан хэмжигдвэл сайтар агааржуулалт хийж, хүн ажиллах хэмжээнд хүргэнэ.
  • Аваарын төлөвлөгөө боловсруулсан байх хэрэгтэй бөгөөд орж ажиллах хүнд бүтэн биеийн бүс зүүлгэн татлагаар амь олс хийн, худгийн аман дээр 1 хүн татлагаар татаж гаргахад бэлэн байх ёстой. 3 тулгуурт тусгай татлага байдаг.
  • Дотогш орж байгаа хүн хамгаалалтын комбинзон (disposal coveral), духны гэрэлтэй ажиллах шаардлагатай.
  • Худгийн аман дээр байгаа хүнээсээ холдохоор (худаг руу гүн орж, цааш явж ажиллах) бол гар станц ашиглах хэрэгтэй...

Б.Ганжигүүр