ХАБЭА ажилтнууд нь бизнесийн үйл ажиллагааг аюулгүй байдлаар удирдан зохион байгуулж, дэмжиж чадах мэдлэг, мэргэжилийн чадвартай байна. Ажлын орчин болон ажилчны эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг сайжруулах, ажилчид нь тогтмол өсөж дэвжих, суралцах боломжтой, байгууллагын амжилт ололтонд хувь нэмрээ оруулдаг ажлын байрыг бий болгоход анхаарна. Үндсэн зорилго:
- Удирдлагын дэмжлэгтэйгээр ХАБЭА-ын бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих
- Нийт ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилготой хөтөлбөрүүдийг удирдах, боловсронгуй болгох
- Хэлтсийн удирдлагууд болон ахлах ажилтнуудтай хамтран тэдний ажиллах хүчийг аюулгүй, чадварлаг, мэргэжлийн байдлаар удирдан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх
Үүрэг, хариуцлага
- ХАБЭА-той холбоотой санал санаачлага гарган, үйл ажиллагаанууд зохион байгуулах
- Ажилтан ажиллагсад, Хэлтсийн удирдлагууд, ахлах ажилтнуудтай хамтран ажиллаж, ажлын байран дээрх эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болох аюулуудыг тодорхойлж, засуулах арга хэмжээ авах.
- Компаний ХАБЭА-ын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх
- Байгууллагын эрсдэлийн бүртгэлийг боловсруулж, хөгжүүлэх
- ХАБЭА-ын чиг үүргийн талаар Хэлтсийн удирдлагууд, Ахлахуудад болон ажилтнуудад зөвлөгөө өгөх
- ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох
- Сарын аюулгүй ажиллагааны сэдвийг чанаржуулах
- ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, удирдан зохион байгуулах.
- Компанийн аюулгүй ажиллагааны соёлыг дээшлүүлэх.
- ХАБЭА-ны сэдэвтэй аянг хамтран зохион байгуулах, удирдах
- ХАБЭА-ны удирдах ажилтнаас даалгасан бусад ажил үүргүүд.
Харилцах хүн
- Захирал, Хэлтсийн удирдлагууд, ажилтан ажиллагсад
- Сум, дүүргийн Онцгой байдлын газар
- Сум, дүүргийн Мэргэжлийн Хяналтын Газар...