Сургалтын материалын чанарыг сайжруулах нь

Харилцагчдынхаа ХАБЭА-н сургалтын материал, заавар, дүрэм журмын өнгө үзэмжийг анхаарал татахуйц гоёмсог болгон, хүнд хүрэх байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Японы Комацу корпорацын Засварын Менежерт зориулсан нэгэн материалыг хэрхэн зассан жишээг орууллаа. Эх хувилбар нь: Интернетээс хоорондоо авцалдаагүй, оюуны өмчийн зөрчилтэй зураг хуулж аваад оруулсан байна - фото зураг, гар зураг, вектор зургийг хооронд нь холих тийм ч сайхан санаа биш. Үг, үсгийн уншигдах байдал тааруу, загвар дизайн сул байлаа. Бид бүх дүрс, зураг, тэмдгийг нэг стандарт болгон, өнгө үзэмжийг ажилтан ажиллагсадын анхаарал татахуйц болгон, дизайныг сайжруулан, агуулгыг авцалдуулав. Гоё сургалтын материал хүнд үзүүлэхэд ХАБЭА-н ажилтанд ямар сайхан байдаг билээ?, үүгээр зогсохгүй ажилтан ажиллагсад сургалтанд анхаарснаар СУРГАЛТЫН ЧАНАР сайжирдаг.

HSCT ХХК