Хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага:
- Гагнуурчид нь галд тэсвэртэй комбинзон болон арьсан хувцас өмсөж ажлаа гүйцэтгэнэ.
- Арьсан хүрэм, хормогч, өвдгөвч болон богино халхавчийг эрсдэлийн үнэлгээнд заасны дагуу хэрэглэнэ.
- Гагнуурын хамгаалах хэрэгсэл нь EN ISO 11612 стандартыг хангасан хөвөн даауу болон адил төрлийн материалаар хийгдсэн байна.
- Гагнуурын арьсан хүрэм нь бүтэн бие хаасан хийцтэй байх ба богино, бие ил гарсан гагнуурын хүрэмийг өмсөхийг зөвшөөрөхгүй.
- Шүдэнз болон асаагуур зэрэг гал өдөөх хэрэгслэлийг гадна халаасандаа хадгалж болохгүй.
- Гагнуурчны гадуур хувцсан дотроо өмсөх ажлын хувцас нь 100 хувь байгалийн гаралтай утсаар хийгдсэн байх хэрэгтэй. Нейлон болон хагас нейлон хувцас нь амархан хайлж шатдаг учраас түлэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Нүдээ хамгаалахын тулд Европын холбооны EN 379 стандартыг хангасан гагнуурын шил хэрэглэх хэрэгтэй бөгөөд гагнуурын очноос нүүрээ хамгаалахын тулд багаа тойруулан ороож болно.
- Бүх гэрлийн шүүлтүүр болон хаалтууд нь бат бөх, цохилт даахуйц байх, зураас болон зэвэнд тэсвэртэй байх хэрэгтэй. Хаалтууд нь гар баг эсвэл дуулганд байдаг шүүлтүүрийг гэмтэхээс хамгаалах үүрэгтэй.
- Хуурай, нүх сүвгүй бээлий өмсөх, цахилгаан дамжуулдаггүй хамгаалалтын гутал өмсөнө.
- Гагнуур хийх явцад эрүүл мэндэд аюултай уур утаа гардаг. Энэхүү хорт утаанаас амьсгалахгүйн тулд NIOSH-оор батлагдсан хийн баг эсвэл маск өмсөх хэрэгтэй.
- Цаг үргэлж утаа болон хийг шахан гаргах агааржуулалтын системийг ажиллуулах хэрэгтэй.
- Цайр, (цайрдсан төмөр), цагаан тугалга, гууль, кадми, хром зэрэг нь хорт утаа ялгаруулдаг бөгөөд гагнуур хийх явцдаа байнга агаарыг нь сэлгэн зайлуулж байх хэрэгтэй.
Гагнуурчин дараах дүрмийг мөрдөнө:
- Биед эвтэй, булчингаа суллан өөрт эвтэй, тогтвортой, байрлал эзлэх,
- Өөрийгөө галын шугамнаас зайтай байрлалд, гагнуурын оч, хайлмал үртэснээс хамгаалах, эрсдэлийг хянах боломжтой байрлалд байлгах,
- Чанартай гагнуур хийх боломжтой байх
- Гагнуурын хэрэгслээ аль болох нэгэн хэвийн байрлалд тэгшхэн бүсэлхий тохойн түвшинд байрлуулах, шаардлагатай бол бэхлэх
- Гагнуурын “Хаалт” –ыг байршуулснаар тухайн ажлын байранд байгаа бусад ажилчдыг “хурц гэрэл” болоод гагнуурын очноос хамгаална. Ингэх боломжгүй тохиолдолд тухайн ажлын байранд байгаа ажилчид хамгаалалтын шил зүүж гагнуурын туяа руу харахаас зайлсхийх хэрэгтэй.
- Гагнуур хийгдэх газрын шал нь хуурай байх ёстой. Хэрвээ хуурай биш бол модон тавцан болон хаймран шалавчан дээр зогс. Чийгтэй газарт гар хувцсаа хуурай байлгаж цахилгаанд цохиулахаас сэргийл.
- Хэрвээ шалнаас дээш түвшинд ажиллах бол унах, цахилгаан гүйдэлд цохиулахаас сэргийлэн өөрийгөө хамгаалсан байна.
- Өөрийгөө газраас хуурай тусгаарлагч ашиглан тусгаарлах хэрэгтэй. Ялангуяа чийгтэй нөхцөл, метал шал, сараалж, шат мөн дамжуулах гадаргуу ихтэй газар буюу хэвтээ болон суугаа байрлалаас гагнуур хийж тохиолдлууд чухал юм.
- Гэнэтийн ослын үед ашиглах үүднээс унтраалгыг хаана байдгийг мэдэж авах хэрэгтэй.
- Ажлын талбай дээр байгаа шатамхай материалуудыг холдуулна.
- Гал унтраах хэрэгслээ хүрэхэд амар байхаар байрлуулна.
- Ажлын байраа аль болох цэвэрхэн байлга. Шал болон хүний явах замд хэрэглэсэн болон шинэ электродоо орхиж үлдээж болохгүй. Энэ нь хальтрах болон тээглэж унах аюулыг үүсгэж болох юм.
- Цахилгааны утаснуудаа гишгэгдэх, тээглэгдэх, ус тосонд өртөхөөргүй газар байлгах хэрэгтэй.
- Цахилгааны массийн утас нь гагнуурын ажил хийгдэж байгаа газарт аль болох ойрхон байвал сайн.
- Багажаа заавал газардуулсан байх ёстой. Хэрвээ шингэн гоожих явцад газардуулаагүй байгаа багажинд хүрвэл цахилгаанд цохиулах боломжтой.
- Кабель утаснууд нь сайн ажиллагаатай, гүйдлийн хүчдэлдээ тохирсон хэмжээтэй байх ёстой. Эдгээр утаснуудын тусгаарлагч нь гэмтсэн байж болохгүй бөгөөд богино холбоо үүсэхээс сэргийлсэн хамгаалалттай байна. Кабель утасны тусгаарлагчинд гарсан гэмтлийг засах буюу кабелийг солино.
- Бүх тоног төхөөрөмж, аюулгүйн хамгаалалт, тоног төхөөрөмжүүд нь сайн бүрэн ажиллагаатай байлгана.
- Хэзээ ч санамсаргүйгээр цахилгааны халуун хэсгүүдэд ялангуяа 2 электрод баригчид хүрэхгүй байх ёстой.
- Ачаалал авсан, гагнуур хийж байгаа тохиолдолд туйлууд солих удирдлагыг эргүүлэхгүй байвал зохино. Ингэснээс гал гарах, оч үсрэх магадлалтай.
- Хэрвээ гагнуурчин нь хагас автомат гагнуур ашиглаж байгаа бол дээр дурдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь автомат электрод, электродийн дамар, гагнуурын толгой, хошуу мөн хагас автомат электродийн буу зэрэгт мөн хамаарна.
- Гагнуурын гар болон масс нь гагнуурын аппаратыг асаасан цахилгаантай байдаг. Хэзээ ч “Асаалттай” гар болон массанд нүцгэн гар, нойтон хувцастай хүрч болохгүй.
- Хэзээ ч гарны цахилгаан утсыг биеэ тойруулан ороож болохгүй ямарваа нэгэн байдлаар энэ утас нь татагдаж осол үүсгэж болдог.
- Хоосон битүү саван доторхийг нь цэвэрлэж, агаарын чанарыг шалгаагүй нөхцөлд гагнуур хийхгүй байх ёстой.
- Хэрэглээгүй үедээ багажаа унтрааж бай.
- Ямар нэгэн засвар үйлчилгээ хийж гүйцэтгэхээс өмнө гагнуурын аппаратыг цахилгаанаас салгаж тусгаарлаад цоож, пайз зүүсэн байх хэрэгтэй.
HSCT ХХК
www.hsct.mn
Гагнуурчинд зориулсан хамгаалалтын хэрэгслийг HSCT-ээс