Ажлын байрны эмх цэгцийн тухай аюулгүй ажиллагааны журам

Цэвэр цэмцгэр байх нь аливаа ажлын нэг хэсэг юм. Багаж хэрэгслээ цэвэрлэсэн, бүрэн зөв хураасан, материалын хог үлдэгдлийг янзалсан, ажлын байр, тоног төхөөрөмжөө цэвэрлэж янзлахаас нааш тухайн ажлыг гүйцэд хийж дууссан гэж тооцохгүй.

Журам:

  • Багаж хэрэгсэл, материалаа хүний явах зам болон бусдын ажиллах газруудаар тарааж хаяж болохгүй.
  • Хурц иртэй үзүүртэй багажнуудаа бүрэн хурааж, хадгалах ёстой.
  • Шалан дээр ус, тос асгарч, халтирах аюул үүссэн бол нэн даруй цэвэрлэх хэрэгтэй.
  • Аль болох  хог хаягдлаа нэн даруй цэвэрлэж байх хэрэгтэй. Тэднийг цуглуулж бөөгнөрүүлж болохгүй.
  • Суларч газар унасан хадаас, эд анги зэргийг нэн даруй авах хэрэгтэй. Ажлын байран дээр хэрэгцээгүй зүйлс байлгахыг зөвшөөрөхгүй.
  • Унаж болзошгүй байгаа овоолсон материалуудыг сайтар бэхлэн аюулгүй болгоно.
  • Өнхөрч болзошгүй материалуудыг санамсаргүй хөдөлгөөнд орохоос урьдчилан сэргийлэн үргэлж  жийрэг тавих хэрэгтэй.
  • Явах гарц байшингийн хоорондын зайг аль болох тоног төхөөрөмж, элдэв материалаас ангид байлгах хэрэгтэй.
  • Хаягдлуудыг зориулалтын хогийн саванд хийнэ.
  • Тухайн байшингийн хаалга болон шатанд хүрэх замыг цэвэрхэн, саад тотгоргүй байлгах ёстой.
  • Галын хор, гидрантыг хааж бараа, материал овоолон хурааж болохгүй.

HSCT ХХК