Нэг бүрийн хамгаалах хэрэгсэлд юу ордог вэ?

Бээлийн хавчаар зэрэг ХАБЭА-н үндсэн бус бараан дээр олон улсын сертификат байдаггүй, байх шаардлагагүй энгийн бүтээгдэхүүнүүд билээ. ХАБЭА-н үндсэн бараа гэдэг нь Ажлын тусгай хувцас, Хамгаалах хэрэгсэл (Ажлын хувцас, каск, шил, чихэвч, гутал, маск гм...) тооцогддог. ХАБЭА-н сертификаттай байх үндсэн бүтээгдэхүүн болон энгийн барааг илүү ангилж харуулахын тулд 2002 оны 12-р сарын 12-ны өдөр Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Яамны сайд батласан “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн дүрэм”-ээр зохицуулдаг бөгөөд 2020 онд уг дүрэм шинэчилэн найруулагдаж, Европын холбооны зохих стандартууд нь нэмэгдэж байна. Яагаад Европын холбооны стандарт гэж? учир нь МУ-ын Засгийн Газар Европын холбооны стандартуудыг нутагшуулахаар 2010 оноос хойш чиглэл гарган ажиллаж байгаа тул шинэчлэн найруулагдаж байгаа болно.

2002 оны үлгэрчилсэн дүрмийг харахыг хүсвэл: https://www.legalinfo.mn/annex/details/6209?lawid=7506

Б.Ганжигүүр

HSCT ХХК