2018 оны 10-р сарын 2-нд нэг баривчилгаа явагдав. За тэр яахав, ikon.mn дээр гарсан нийтлэлийг уншиж суухдаа мэргэжлийн хүний нүдээр ТЕГ-ын ажилтан ажиллагсад аюулгүй байдлаа хангахын тулд ямар зориулалттай, юуг яаж өмсөж хэрэглэж байна гэдгийг сонжив.
Дуулга: Загвар нь янзтай, өнгийг нь зориуд хар болгохын тулд даавуун бүрхүүл тавьсан болов уу.
Goggle шил: Гоё, дуулганаасаа унагахгүйн тулд наадаг зангуу хэрэглэжээ.
Нинжа малгай (Balaclava): Догь, хүзүү давсан урт болохоор биеийн аль ч хэсгийг гаргаагүй, синтетик материалаар хийсэн болохоор сунадаг юм шиг байна.
Эрүүвч: Мэргэжлийн, дагзаар бас давуулсан холбогчтой эд байна.
Хантааз: Гоё загвартай, өмсгөлөөр яг суусан байна. Харин сум нэвтрүүлдэггүй байх гэж таамаглаж байна.
Шил: Тун дажгүй, гэрэл тусахгүй дотор орчинд ажиллах нөхцөлд цагаан юм уу, шар шил зүгээр байдаг.
Хүзүүний хамгаалалт зүүдэг юм байна, амин цэг, хамгаалах хэрэгтэй.
Харилцаа холбооны хэрэгслээ зүүн мөрөндөө бэхэлжээ.
Тууз: Маш муу. Барилгын Солонгос Danger-Аюултай тууз хэрэглэсэн нь үйл ажиллагаатай нь огт нийцэхгүй, гутаажээ. "ТЕГ - Орохыг хориглоно" гэсэн улаан тууз байж болно доо.
Бээлий бол онц сайн.
Өвдгөвч нь ванлий зохисон байна.
Гутал: Сайн ажиглах боломжгүй байна.
За тэгээд дотуур цамц, өмд, оймс, карабинер, нинжа малгай гээд явж өгнө ш дээ, Ганжигүүр нь хэ хэ хэ