ХАБЭА-аар ажиллаж байгаагүй хүн Зөвлөх, Аудитор гэж ирчихээд надад томроод байна, яах уу?

Та мөнгөө төлж байгаа бол Та дүрмээ зохионо. Ямар зөвлөх авч ажиллуулах, олигтой практик туршлагагүй, таныг сургаж чадахгүй, ажилд тань туслахгүй бол талбайгаасаа явуулах нь таны эрх ш дээ. 2008 онд юм даа, SGS-д байхад Австралиас 2 зөвлөх 1 жилийн хугацаатай ирж билээ. Дээгүүр гадаад дарга нартай ярьж байгаад 1,2 сая долларын зөвлөх үйлчилгээний гэрээ хийсэн байсан юм. Ирсэн 1 зөвлөх нь Австралидаа цагдаа байсан нөхөр, нөгөөх нь Афганистанд байлдаж байгаад ирсэн цэрэг... 10 сар хамт ажиллаад би үгээ хэлсэн: Босс, энэ 2 баагий чинь гэрт суучихаад, надад олигтой ч юм заахгүй, hard disk-нээсээ ганц хоёр материал өгсөн болчихоод байгаад байх юм. Би ингэж мөнгө үрмээргүй байна гээд уурхайн Канад даргадаа хэлж байгаад хөөгөөд явуулсан. Нэг ажил хийх гэхээр нь нөгөө 2 нийлчихээд завааруулаад хаячихдаг байж билээ...

Та мөнгө төлж байгаа бол Хөгжмөө өөрөө сонгоно. Анх гэрээ хийхдээ ч дурьдаад оруулж өгч болно. Жишээ нь:

  • Манай компани дээр ирж зөвлөгөө өгөх хүн нь ... жил ХАБЭА-аар ажилласан туршлага,
  • Ийм боловсролтой,
  • Тийм тийм зүйл хийж өгч чадах,
  • Энэ асуудлын хүрээнд надад үүнийг ойлгуулах чадвартай хүн байна,
  • Хэрэв бидэнд зааж чадаагүй бол зөвлөхөө солих эрхийг захиалагч тал эдэлнэ гм...

Жич: Б.Ганжигүүр нь сургалт хийхгүй, зөвлөгөө өгөхгүй. Зөвхөн үйлчлүүлэгч байгууллагууддаа бол утсаар жижиг хэмжээний үнэгүй зөвлөгөө бол өгдөг.

Б.Ганжигүүр

HSCT ХХК