Мэдэхгүй тул дэмждэггүй. Энэ нөхцөлд байгууллагад ямар ашигтай талаар та мэргэжлийн зөвлөгөө өгч, захиралдаа ойлгуулах шаардлага үүсдэг.
- Санхүүгийн хувьд тухайн үед боломжгүй. Өндөр үнэтэй санагдах ажлууд дээр Захирал зөвшөөрдөггүй. Байгууллага бүрийн санхүүгийн боломж мөч бүрт өөр өөр байдаг. Бэлэн мөнгөтэй байх үе байна, данс улайчихсан байх үе ч ирдэг. Тиймээс байгууллагынхаа санхүүгийн байдлыг тооцож, ХАБ-ын хөрөнгө оруулалтын хэмжээгээ гаргаж байгаарай.
- Судалгаа сайн хийлгүй, асуудлыг зөвхөн нэг аргаар шийдэх гэж оролдох үед захирал таныг хөгжүүлэх зорилгоор өөр хэдэн хэдэн шийдэл боловсруулах, таны толгойг ажиллуулахыг хүсдэг. Тиймээс хэд хэдэн төрлийн шийдэл боловсруулж, захирлаараа шийдвэр гаргуулангаа өөрийгөө яаж айхтар сэтгэдгийг харуулаарай.
- Практик ач холбогдол багатай, үр дүн нь тодорхой харагдахгүй ажлууд дээр захирал татгалздаг. Нэг аюулыг арилгах/бууруулахын тулд бүхэл бүтэн байгууламж барих гэх мэт... Хэрэв танд үр дүн нь харагдахгүй байвал Захиралд санал болгоод дэмий. Эхлээд гаргасан шийдлээ өөрөөсөө асууж үзэж байгаарай.
- Safety is No.1 энэ мэдээж, гэхдээ захиралд өөр олон асуудал бий. Санхүү, Үйлдвэрлэл, Хүний нөөц, Шинэ төслүүд гэх мэт... Олон бөмбөлөгөөр тоглож байгаа хүнд өөрийн бөмбөлөгийг танилцуулахдаа хэт нуршилгүй, ач холбогдлыг нь тайлбарлаж байгаарай. Хүн өөрт ашигтай зүйл дээр хөдөлдөг. Тиймээс таны тавих асуудалд Захирлын ашиг сонирхол юу байна? Үүнийг хэрхэн хөндөж, зөвшөөрүүлэх вэ? гэж дор хаяж 30 минут бодож байгаарай. Бодохгүйгээр шууд хэллээ, зөвшөөрөл авч чадаагүй бол дахин боломж олдохгүй. Ганц л сум бий...
Б.Ганжигүүр
HSCT ХХК