Энэ нь талбайгаар явж, хүмүүстэй уулзаж, танилцаж, зааж зөвлөх гэж боддог. Нягтлан шиг ширээний ард суугаад байхгүй, Худалдааны менежер шиг байнга гадны хүнтэй уулзаж гадуур гүйгээд байхгүй, харин ажлынхаа байранд өрнөж буй үйл ажиллагаа болгонтой танилцаж, үүнийг бүтээж байгаа хүмүүсийн дэргэд байна гэдэг бол аз завшаан. 1 жилийн дараа гэхэд Захирлаас илүү мэдлэг, мэдээлэлтэй болчихсон байдаг. Хэн, хаана, юу хийдэг, яаж ажилладаг, манайд ямар үйл ажиллагаа явагдаж байгаа, хаана ямар бараа бүтээгдэхүүн, хэдэн ширхэг хадгалагдаж байгааг анзаарч, заримдаа Удирдах ажилтнуудын хуралд суухад юу хийгдэх гэж байгаа, хэн хэрхэн төлөвлөж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүйг алган дээрээ тавьсан мэт харж, хэн хэзээ юу хийж байгааг харах, юу юу байгаа байхгүйг мэдэж байна гэдэг бусад бүх мэргэжлийг ойлгох боломжийг өгч, бүхнээс түрүүнд алхах боломж гарч ирдэг билээ.
Мэргэжил болгонд бусдын ажлын байр луу зөвшөөрөлгүй, шууд нэвтрэх боломж байдаггүй. Гагнуурчин гэхэд Гагнуурын хэсэгт өрнөж байгаа үйл ажиллагаагаа л харна, заримдаа харах ч боломжгүйгээр өгсөн үүрэг даалгавар биелүүлэн зөвхөн нэг газартаа ажилладаг. Агуулах руу хүссэн хүн болгон нэвтрээд байж чаддаггүй, тэнд олон сая төгрөгийн бараа хадгалагдаж байдаг. Гэтэл та том зураглалаар бүх зүйлийг хардаг бөгөөд өөрөө өөртөө дарга болж, хүссэн талбайгаараа явж, хүссэн хүнтэйгээ уулздаг нь эрх чөлөө биш гэж үү? Хүний нөөцийн ажилтанд хүртэл ийм боломж, цаг зав, эрх мэдэл байдаггүй юм шүү.
Энэхүү аз завшаан, эрх чөлөөний улмаас та байгууллагын хамгийн "мэдээлэлтэй" ажилтан болдог. Үйлдвэр дээр шинэ бүтээгдэхүүн хийх гээд ярилцаж байхад дундуур нь ороод "Хөөе, найзуудаа. Наад хийх гээд байгаа бүтээгдэхүүний чинь нөөц Агуулахад харагдаагүй шүү" гэж шаал өөр юм ярьчихсан тууж явах нь бий... Мэдээлэл бол хүч чадал. Үйлдвэрийн нөхдүүд "Өө мэдээгүй ш дээ, хэнээс асуух вэ?" гэхэд "Агуулах дээр Долгороос асуу, Оффист нь ороход наанаас 2 дахь ширээнд сууж байгаа, Утасны дугаар нь... Дотуур холбоо нь..." (худалч хүнд та бараг өмсдөг гуталных нь размер, содон шинж тэмдэг, гэрлэсэн гэрлээгүй, хүүхдийнх нь тоог хүртэл цээжээрээ хэлнэ дээ ).
Байгууллагын шар ном, бүх хүнийг холбодог гүүр, хүссэн талбайгаараа хүссэн цагтаа явдаг эрх чөлөө, хүмүүст хамгийн түрүүнд танигддаг "Мэргэжлээ хайрлаж яваарай". 4000 хүнтэй том газар бол та "албан ёсны бус" Шоу менежер болж хувирдаг, аргагүй ш дээ, нөгөө албаны дарга хэн болохыг таньдаггүй ажилчид хүртэл таныг 50м-ийн хол зайнаас шууд таньдаг .
Б.Ганжигүүр
HSCT ХХК