Нүүрний хагас маск - Portwest P410
Бэлэн байхгүй
Европын холбооны EN 140 стандартыг хангасан, үзэгдэх орчин бууруулдаггүй, алерги үүсгэдэггүй TPE материалаар хийгдсэн, хүний нүүрэнд сайн суудаг Portwest брендийн хагас маск. Хос фильтер ашигладаг, фильтер нь тоосны, аммиакны, органик дэгдэмхий бодисны, органик бус дэгдэмхий бодисны гэх мэт олон төрөлтэй. Фильтерүүд нь тусдаа үнээр зарагддаг бөгөөд доорхи фильтерүүдээс сонгоно уу.
Бренд бүтээгдэхүүнийг хямд үнээр... Европын хил гаалийг зөвхөн чанартай бүтээгдэхүүн давдаг тул бид Portwest-ийн бүтээгдэхүүнийг Английн Манчестер хотоос авч ирдэг.
Сертификатыг эндээс татаж авна уу.
Фильтерүүд
Европын холбооны EN 143 Type P (3R) стандартыг хангасан P3 фильтер. Р3 шүүлтүүр нь РМ 2.5 нарийн ширхэгт тоос, тоосонцорыг 99% шүүдэг бөгөөд 10,000ppm концентрацийг шүүх өндөр багтаамжтайгаараа ялгаатай. Хайрцагандаа 6 ширхэг ирдэг. 1 ширхэг фильтер нь 27,500 төгрөг + НӨАТ.
Сертификатыг эндээс татаж авна уу.
Европын холбооны EN 143:2000 болон EN14387:2004 стандартыг хангасан универсаль фильтер. Уг шүүлтүүр нь ABEK1 төрлийн бүх хий, 65 хэмд буцалдаг органик гаралтай хий, органик бус гаралтай хий /нүүрстөрөгчийн дан ба давхар ислийг тооцохгүй/, хүхэр, хүчлийн хийнүүд, аммиак зэргийг шүүдэг. Хайрцагандаа 4 ширхэг ирдэг. 1 ширхэг фильтер нь 30,000 төгрөг + НӨАТ.
Сертификатыг эндээс татаж авна уу.