card

Автомашин болон сэрээт ачигчийн үзлэгийн хуудас

10,450

Бэлэн байхгүй

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарыг хариуцлагатай болгоход автомашины үзлэгийн хуудас өндөр ач холбогдолтой.

Үзлэгийн хуудасны давуу талууд:

- Жолооч нар хариуцлагатай болдог. Учирч болзошгүй эрсдэлийг би бүрэн ойлгож байна хэмээн гарын үсэг зурдаг учраас үзлэгээ нягт нямбай хийдэг. Ялангуяа нэг автомашин дээр хэд хэдэн жолооч ээлжээр ажиллаж байгаа үед өмчийн эвдрэл үүсдэг, бие биедээ найдсан хариуцлагагүй асуудлуудаас бол осол гардаг, эсвэл эвдэрсэн автомашин хүлээж аваад өөрөө асуудалд унадаг тул заавал шалгаж байх хэрэгтэй гэдгийг ойлгодог.

- Ажилд гарахаасаа өмнө автомашин, тоног төхөөрөмжөө шалгаж байх ХАБЭА-н СОЁЛ бий болдог.

- Тоног төхөөрөмжийн жижиг эвдрэлийг эрт илрүүлэн, үүнээс улбаалан ирээдүйд учирч болох том хохирлоос урьдчилан сэргийлнэ. Жишээ нь: хөдөлгүүрийн тос багассан байгааг анзаарахгүй/шалгахгүй явж байгаад хөдөлгүүрээ гэмтээчихвэл илүү өндөр зардлаа шинэ хөдөлгүүр суурилуулах болно.

- Өдөр тутам үзлэгийн хуудсаар дамжуулан Засварын хэлтэстэй мэдээлэл хуваалцсанаар ирээдүйн үл ойлголцлоос сэргийлдэг. Засварын хэлтэс мэдээлэлтэй байснаар төлөвлөлтөө хийхэд нэмэлт мэдээлэлтэй болдог.

- Хайнга байдлаас үүсэх ослоос урьдчилан сэргийлдэг.

ХАБ-уудын хувьд:

- Гэнэт нэг өдөр автомашин гупер нь хагарсан байна гэдэг асуудал гараад ирдэг. Хэн, хэзээ, хаана ингэчихвээ гээд судалгаа хийдэг биз дээ? Энэ үед засварын хэлтэс дээр цуглардаг үзлэгийн хуудаснуудаас та уг автомашин хэзээ зүгээр байсан, гэмтэл хэзээ илэрсэн, өмнөх өдөр нь хэн жолоо барьж байсныг төвөггүй харж болно.

Автомашины болон сэрээт ачигчийн үзлэгийн хуудсыг Б.Ганжигүүр болон түүний ХАБ нөхөд их цаг зарцуулан (АНУ болон Германы ослын судалгаа, амьдралд тохиолддог сургамжтай жишээнүүдээс оруулан) 4 жил туршиж сайжруулсан тул бусдын оюуны өмчийг хүндэтгэн HSCT компаниас худалдан авч байхыг хүсье.

Шууд хуулбарлахыг хориглоно.

Үзлэгийн хуудас:
- Хортой цаас, 2 хувь бичигдэнэ. Нэг хувийг засварын хэлтэс рүү, нөгөө хувь нь дэвтэртээ үлдэнэ.
- Нэг дэвтэрээр 70 удаагийн үзлэг хийнэ.
- Урт хэлбэр дизайнтай тул хуйлаад машины голын хайрцаг, эсвэл суудлын урд хайрцагт хийхэд тохиромжтой.

Тоо

Үнийн санал


Хүсэлт илгээх