card

Бидний тухай

"Эйч Эс Си Ти" (HSCT - Health, Safety Consulting and Training) ХХК нь 2010 оноос хойш хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт мэргэжлийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйлдвэрлэл, програм хангамж зохион бүтээлтээр дагнан ажилладаг мэргэжлийн компани юм. Бид цаашид эх орондоо үйлдвэрлэн, дэлхийд экспортлох зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдлын 40 гаруй бүтээгдэхүүн, Gafety програм хангамжийг Монгол орондоо үйлдвэрлэж байна.

2018 оноос нэг бүрийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэгч 115 жилийн түүхтэй Ирландын Portwest бренд, төрөл бүрийн хэмжилтын багаж үйлдвэрлэгч Германы PCE бренд, Өндрийн бүсний NTR (БНХАУ), согтуурлын зэрэг хэмжигч багажны Alcomate (АНУ) болон цоож пайзны хэрэгслийн Duke (БНХАУ) брендтэй хамтран ажиллагч, албан ёсны дистрибьютор боллоо.

Та бүхний бизнесийн хамгийн үнэтэй зүйл болох ажилтан ажиллагсдын тань амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эх орондоо баялаг бүтээгчдийн аюулгүй байдлыг хангахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, Монголд үйлдвэрлэн дэлхийд экспорлогч болох зорилго тавин ажиллаж байна. Бид:

Монголд - www.hsct.mn

Гадаадад - www.thesafetyposter.com хаягаар үйл ажиллагаа явуулдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын програм хангамж Gafety - www.gafety.com

HSCT ХХК-г Б.Ганжигүүр удирддаг бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт 2005 оноос хойш Major Drilling (өрөмдлөгөөр дэлхийд №1 байгууллагад Орчуулагч/ХАБ ажилтан), BHP Billiton (дэлхийн хамгийн том уул уурхайн компанид ХАБЭАБО, Орон нутаг хариуцсан ажилтан), SouthGobi Sands (ХАБЭА, Сургалт, Хамгаалалт, Онцгой байдал хариуцсан Менежер), Energy Resources (ХАБ-ын Ахлах Менежер), Transwest Mongolia (ХАБЭАБО газрын дарга), Японы Сумитомо корпорацийн Барилга, Уул уурхайн Хэлтэсд 16 орны 25 компани хариуцсан Глобал ХАБЭА-н ажилтангаар ажиллаж байсан туршлагатай.

HSCT багийн гишүүд

Н.Энхмаа

Гадаад худалдааны менежер

Б.Ганжигүүр

Захирал

П.Энхбат

Гүйцэтгэх захирал

М.Мөнхчимэг

Нягтлан бодогч

Б.Мөнхдөл

Дижитал артист

Н. Энхболд

Хэвлэлийн менежер

Э.Отгонбат

Програм хангамжийн ахлах инженер

У.Бат-Ирээдүй

Маркетинг, Худалдаа, Программ хангамж хариуцсан менежер

Г.Пүрэвдорж

Худалдааны менежер

Б.Энхбаяр

Үйлдвэрийн мэргэжилтэн

П.Мөнхболд

Апп хөгжүүлэгч

Н.Амар

Үйлдвэрийн мэргэжилтэн

Б.Дэлгэрзул

Тооцооны нягтлан бодогч

Хамтран ажиллах

Хүсэлт илгээх