Монголдоо дуут дохио угсрав.

Гал болон онцгой байдлын үед ажлын байрнаас ажилтан ажиллагсадаа нүүлгэн шилжүүлэх болоход байгууллага бүр өөрийн гэсэн зохион байгууллалттай байдаг. Нэг хэсэг нь электрон дуут дохионы систем ашигладаг байхад, зарим нь гар дуут дохио ашигладаг. Бид энэ боломжуудыг өргөтгөн хийн дуут бүрээг Эх орондоо угсран, хайрцаг сав, мэдээллийг нь Монголдоо үйлдвэрлэв. Хийн дуут дохионы сайн талууд:

  • 120 децибелл хүртэл чанга дуугаар ажилтан ажиллагсадад сонсогддог.
  • Электрон дуут дохио шиг системийн алдаа заах, буруу ажиллах гэсэн ойлголт байхгүй.
  • Хэрэглэхэд маш хялбархан.
  • Тусгай арчилгаа шаардахгүй.
  • Өнгө үзэмжтэй.

Somtimes old way is the best way гэдэг үг байдаг. Заримдаа хуучин нь шинээсээ дээр гэсэн утгатай. Хэт шинэлэг технологи хайж байгаад, арчилж авч явахад түвэгтэй систем нэвтрүүлчих үе гардаг билээ.