Аюулгүй байдлыг ялгаж, салгах нь

Аюулгүй байдал гэдэг үг олон салбарт хэрэглэгддэг учир та ажлынхаа хүрээг ялгаж, салган ойлгож байгаарай. Жишээ нь: Хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, Security (харуул хамгаалалт), хилийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, олон улсын аюулгүй байдал, хүүхдийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, сексийн аюулгүй байдал гэх мэт...

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нэр томъёог ХАБЭА-н тухай хуулийн 3.1.2-т хөдөлмөрлөх явцад гэж тодорхойлсныг анзаараарай, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн орчинд ажлаа хийж яваа байгаа хүний төлөө ажиллах нь. Хүн гэдэг ойлголтонд нь ажилтан, гэрээт ажилчин, зочин, үйлчлүүлэгч, түрээслэгч, дадлагын оюутан, мэргэжлийн хяналтын байцаагч гээд танай байгууллагын талбай дээр хэн л байна, бүгд орно.
Бид мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадах уу? үгүй, мэргэжлийн IT инженер л чадна. Бид олон улсын аюулгүй байдалд оролцож чадах уу? үгүй, мэргэжлийн Дипломатч үүнийг хийдэг. Бид сексийн аюулгүй байдалд хяналт тавьж чадах уу? боломжгүй, мэргэжлийн Эмч үүнийг хийдэг – Бэлгэвч тараагаад гүйгээд байваа... (цагтаа өөрөө тараагаад гүйж байсан болохоор анхааруулав ха ха ха). Ажлын цагийн дараа (хөдөлмөрлөх үүргээ дуусгаад) хэн хэнтэйгээ хаана юу яах нь таны ажил үүрэгт хамаатай юу? Хамаагүй.

Замын хөдөлгөөнд аюулгүй байдал гэдэг үг их хэрэглэгддэг болохоор Замын цагдаатай андууран, үйл ажиллагаанд нь цагдаагийн процесс шингээх хандлага удирдлага болон хүний нөөцийн зүгээс ажиглагддаг. Бүр сумын сургууль дээр хүртэл очоод замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сургалт хийдэг байлаа  Анх ХАБЭА-аар ажиллан эхэлж байхад би л лав баллаж өгдөг байсоон, одоо харин болохгүй гэдгээ ойлгосон. Тухайн үед аюулгүй байдал гэдэг үг орсон бүх зүйлтэй хутгалддаг байжээ.

Харин ингэж чадах, чадахгүй зүйлдээ гүнзгий хутгалдахаас өмнө Удирдлага болон Хүний нөөцийн хэлтэстэйгээ ХАБЭА-н ажилтны үүрэг, хариуцлагынхаа талаар ярилцаад, мэдээлэл өгвөл илүү амар байдаг.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК