Жинхэнэ хэмнэлт чанараас гардаг

Сая нэгэн байгууллага тендер зарласан юм. Гэтэл нэг гутал сонгожээ. Нөгөөх нь өмнөх жилүүдэд өөр 3 байгууллага дээр хэрэглэгдээд, 1 жил ч хүрэлгүй урагддаг гутал. Мэргэжлийн хүн “битгий” гэж хэлээд байхад сонгов. Хөөрхий тэр байгууллага 150 сая төгрөгөөр “шатав”, дараа жил дахиад л тендер зарлах болно. Үрэлгэн байна даа, гэхдээ энэ бол асуудлын гол нь биш. Асуудлын гол нь тэдний ажилтан ажиллагсад яаж энэ өвлийг давна даа гэсэн харуусал...

Жишээ: Энэ жил гэргийдээ -50 хэмд тэсвэртэй, дулаанаа алддаггүй, өвлийн Baffin гутал 350,000-аар авч өгсөн. Баяндаа биш, манай гэргий хамгийн багадаа 5 жил өмсөнө гэдгийг мэдэж байгаа болохоор. Хамгийн гол нь өвөл доороосоо даарч, бие нь өвдөхгүй. Бие өвдвөл дахиад л зардал гарна. Яг үүн шиг, ажилчид өвдвөл Байгууллага мөнгө алддаг, 3 цахилгаанчиний 1 нь өвдвөл бүтээмж 33%-иар буурна, ганц өдөрт. Сая нэг хэрэглэгчдээ хэлсэн, Rockrooster гутал 2 жилийн (зун, хавар, намрын гутал... өвөл тохиромжгүй) дотор асуудал үүсвэл хүрч ирээд үнэгүй солиулаарай гэж. Сая 5 жил өмсөж байгаа Геологичтой таарсан болохоор хэр удаан эдлэгддэгийг нь мэдэж байгаа билээ, Геологи хүн гэдэг мань мэт биш, өдөртөө 5-10км алхдаг адуу шиг хүмүүс байдаг, манай аав Геологич хүн л дээ..

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК