ХАБ-ын ажилтан хүртэл халтирч унадаг

ХАБ-ын ажилтан хүртэл халтирч унадаг. Тиймээс бусдыг уучилж сурах нь чухал юм байна.

Амьдралдаа алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй бизээ. Би ч бас алдаа гаргасаар л явна, үүн дээрээсээ суралцан, улам туршлагажих гэж мэрийж байна. Урьд нь бусдын алдааг гайхан, бас л хатуу хандаж байж гэж 8 жилийн өмнөх өнгөрснөө санахад өөрөөсөө ичих юм. Жишээ нь: ЗОГС тэмдэг дээр зогсолгүй явсан машины жолоочид яагаад, юунаас болж ингэж алдав гэж асуулгүйгээр, тухайн хүний хандлагыг ойлгох гэж оролдолгүйгээр шууд л сахилгын шийтгэл өгдөг байх жишээний. Ажил хийх гэж ирсэн туршлага багатай гэрээт компанийг хэрэв зөв ажиллахгүй бол талбайгаас явуулна шүү гэж загнаж л байв, яаж зөв ажиллахыг зааж өгөөд алдаа засах боломж олгодог байж гэж одоо харамсах юм.

Өөрийн толгой дээрхи бухлыг хараагүй байж, Өрөөлийг толгой дээрхи өвсийг харав гэдэг зүйр үгийг одоо л зах зухаас нь зүрхэндээ мэдэрч эхэлж байна. Магадгүй насны онцлог ч юм уу.

Тиймээс манайхан хэрэв боломжтой бол бусдыг уучилж сурах нь өөрт болоод өрөөлд амар байдаг юм байна шүү.

Жич: Удаа дараалан санаатайгаар зөрчил гаргаад байгаа ажилтны тухай бичээгүй болно. Хүн санамсаргүй алдах үе гарна, энэ үед нь уучилж сураарай гэж л захилаа.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК