Гэмтлийн давтамж тооцох нь

Нийт гэмтлийн давтамж буюу Total Recordable Injury Frequency (TRIFR) гэж юу вэ?

Тухай жилд 200,000 цаг ажиллахад хичнээн гэмтэл гарч буй тухай ойлголт юм.

Томъёо:

TRIFR = TRI cases * 200.000 / man-hours in rolling 12 months
НГД = Нийт гэмтлүүд (эмнэлгийн тусламж, хугацаа алдсан гэмтэл, хөнгөн ажилд шилжүүлсэн гэмтэл, нас баралтуудын нийлбэр) * 200,000 / сүүлийн 12 сард нийт ажилласан цаг.

Нийт гэмтлийн тоог 200,000-аар үржүүлээд нийт ажилласан цагтаа хуваана гэсэн үг.

Жишээ нь:

Сүүлийн 12 сард 2 гэмтэл (эмнэлгийн тусламж авсан нэг, хугацаа алдсан нэг гэмтэл) гарч, 1,235,647 цаг ажиллажээ гэж бодъё.

НГД = 2 * 200,000 / 1,235,647 = 0.32
Өөрөөр хэлбэл 200,000 цаг ажиллахад 0,32 гэмтэл гарч байна гэсэн үг.

Олон улсад 200,000 цаг эсвэл 1,000,000 цаг гэсэн хоёр төрлийн тогтмол тоо ашигладаг. Илүү их мэдээлэл хүсвэл коммент дээр бичээрэй.

Жич: Нийт гэмтлийн давтамжийг тооцохдоо Анхны тусламж буюу First aid авсан тоог оруулдаггүй.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК