Мэргэжлийн Хандлага

Энэ үгийн утгыг тайлбарлаж таны цагийг үрээд яахав, шууд хэлэхэд өөрийн хийж байгаа зүйлдээ хэрхэн хандах талаар юм.

Үнэнийг хэлэхэд өглөө босохоос бүх зүйл эхэлдэг. Өөдрөг бодолтой, сэтгэл санаагаа хамгийн тайван дээр нь тавиад, гэр бүл, хань ижил, үр хүүхдээ үнсээд гарвал тухайн өдөр маш сайхан эхэлнэ, эхнэр/нөхрөө үнсээд гардаг хүмүүсийн бүтээмж тухайн өдөртөө 28% нэмэгддэгийг эрдэмтэд аль хэдийн судлаад тогтоочихсон. Машиндаа ямар дуу сонсох вэ? Хайрын дуу сонсвол хайр бодогдоно, хагацлын дуу сонсогдвол хагацал дурсагдана. Өөрийг тань хурцлах ямар дуу байна?, өглөө сонссон дуу өдөржингөө эгшиглэдэг. Ажилдаа ирэхдээ "төгс хийе" гэсэн зорилготой байх нь чухал. Юу ч байсан, ямар ч жижиг ажил байсан, ганц хоромын яриа байсан ч "үзүүлээд өгөх"-ийг хичээгээрэй. Энэ хорвоод төгс хүн байхгүй боловч, төгс болох гэсэн эрмэлзэл тань таны гарын үйлсийг 80% биш 120% мэт харагдуулдаг. Shoot for the moon, even if you miss, you will land among the stars - Сар луу тэмүүл, хүрч чадаагүй ч та оддын дунд байх болно гэсэн үг байдаг. Өдрийнхөө зорилгодоо хичээж ажиллаад гүйцээж амжаагүй ч та ихийг амжуулсан байх болно.

10-р сарын 23-нд би дэлхийн том корпорациудын 4 удирдах ажилтнуудад Англи хэл дээр 1 цаг 45 минутын туршид "Трансвест Монголиа"-гийн ХАБЭА-н соёлын талаар илтгэл тавина, Канадын Эдмонтон хотод. Яаж, юу ярих, хэрхэн хийхээ одоогоор сайн мэдэхгүй байгаа ч "тултал нь хийнэ, зүрхэнд нь хүртэл ойлгуулна" гэсэн итгэл бол зүрхэнд минь оволзож байна. Айдас хүнийг хүлдэг, Итгэл хүнийг тэлдэг. Болгоомжлол бол сайн, харин үүнийг айдас болгож болохгүй. Итгэл бол сайн, харин үүнийгээ ГҮЙЦЭТГЭЛДЭЭ ШИНГЭЭГЭЭД ӨГӨӨРЭЙ. Яг л өнгөрсөн 7 хоногт алтан баззер авдаг Бөмбөрчин залуу шиг...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК