Австрали дахь гэмтлийн дундаж үзүүлэлт (татаж авах)

Хэрэв та бүхэн Хугацаа алдсан гэмтлийн давтамжаа (Lost Time Injury Frequency - LTIFR) тооцож гаргадаг бол Австралийн Уул уурхай болон Барилгын салбар дээрхи LTIFR-тай нь харьцуулалт хийж болно. Бусад салбаруудынх нь мэдээллийг татаж авах байдлаар энд оруулав.

Жич: Австралийн үзүүлэлт нь 1,000,000 цаг ажиллахад гарсан гэмтлийн давтамж гэдгийг анхаарна уу. Хэрэв танай компани 200,000 цагаар гэмтлийн давтамжаа тооцдог бол тоон утгыг шилжүүлэхдээ 5-д хуваана уу. Жишээ нь: Манай компани LTIFR тооцоог 200,000 цаг тутамд гэж хийдэг тул Mining хэсгийн Exploration and other mining support service ангиллын Other mining support services гэдэг баганад байгаа 2014 оны үзүүлэлт болох 8,4 гэсэн гэмтлийн давтамжийг 5-д хуваагаад 1,68 гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл 200,000 цаг ажиллахад 1,68 гэмтэл гарч байна гэсэн үг.

1 сая эсвэл 200,000 гэсэн ажлын цагаар харьцуулахад жижиг том компанийн ялгаа байхгүй гэдгийг ойлгоорой. Яг л 1000 хүн тутамд гарч байгаа осол гэдэг шиг. Том компанийн хэмжээнд олон осол гарсан ч бага тоо харагдана, жижиг компанийн хувьд ганц осол гарахад л давтамж нь асар өндөр харагддаг.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК