КPI – Safety / ХАБ-н шалгуур үзүүлэлт

Байгууллагууд шинэ оныхоо Key Performance Indicator буюу энэ жил ямар ажил хийж, ямар үзүүлэлтээр хэмжих талаар зорилго, зорилтоо бэлтгэж удирдлагууддаа танилцуулан, бусад багуудаасаа уг зорилтыг биелүүлэхэд хамтраарай гэж туслалцаа хүсдэг. Та санаа авахыг хүсвэл - Манай багийн хувьд 4 асуудал дээр л 2017 онд төвлөрөхөөр оруулж өгөн, бусад хэлтсүүддээ танилцуулав:

KPI 1: Maintain HazID & WPI – Ажлын байрны үзлэг болон аюулыг таних процессыг үргэлжлүүлэх. Хэлтэс болгон жилд 50 ажлын байрны үзлэг, 100-аас багагүй аюул илрүүлнэ гэсэн үг. (KPI үзүүлэлт хэмжигдэхүйц байх ёстой болохоор болж өгвөл бодит тоо оруулж өгвөл дээр байдаг, бодит тоо гэдэг нь биелэгдэхүйц тоо гэсэн үг, биелэгдэх эсэхийг нь өнгөрсөн жил ямар байлаа гээд түүхээсээ харж болно)

KPI 2: Manage HSE Metrics system – ХАБЭА-н онооны систем хувь хүн болгон дээр явдаг. Хүн бүр сардаа 5-аас доошгүй ХАБЭА-н оноо авч (жилдээ 60 оноо – амралтын сарын 5 оноог автоматаар өгдөг), сар болгоны сүүлд оноогоо бүртгүүлдэг. 151 хүний тайлан сар болгоны эцэст гардаг бөгөөд хүн болгоны оролцоог 100% байлгана. (Сар болгон All employees цахим шуудангаар хэн хэдэн оноо авсан мэдээлэл нь шууд тарчихдаг, захирал хэд авав, хэлтсийн удирдлагууд хэд авав, үйлчлэгч хэд авав гэдэг нь ил тод харагддаг болохоор хүмүүст сонирхолтой байдаг, бас нөгөө талаараа хариуцлагатай болдог)

KPI 3: Implement Behavior Based Safety Observation: Хувь хүний хандлагад чиглэсэн ажиглалт явуулж эхлэх – хүн бүрээр ажиглалт хийлгэн, ажиглалтын хуудас бөглүүлнэ гэсэн үг. Цаад зорилго нь: Зөвхөн ХАБЭА ажилтан гэлтгүй, хүн бүр бие биедээ аюултай үйлдэл хийж байхад нь зөвлөж, хэлж, сургах, шаардлагатай бол зогсоох. (Хүндрэл мэдээж гарна, “чи юу гээд байнаа” гэсэн хандлагыг ялж чадвал энэ зорилт амжилттай биелнэ, олон хүн сануулж байгаа – “Dobbying a mate” Найзыгаа матах гээд ойлгочих вий дээ гэж) – Хүн болгон сардаа 1 удаа хийнэ. Жилд 11 удаа гэсэн үг (амралтын сарыг нь хасаад)

KPI 4: Keep LTIFR & TRIFR = 0.00 – Гэмтлийг сүүлийн 12 сарын байдлаар 200,000 цаг ажиллахад 0,00 байлгах (lagging indicator тул хамгийн сүүлд нь оруулав). Энэ философи дээр дэлхий даяар мэргэжилтнүүд 2 хуваагдан маргалддаг. Нэг хэсэг нь гэмтэл гардаг учраас тоог бодит байлгах үүднээс 0,12 ч юмуу аль болох хүрч болохуйц түвшинд төлөвлөх, гэмтлийн түвшинг өмнөх жилээс 10% бууруулах гэх мэт... Аа харин нөгөө хэсэг нь 0,00-ээс өөр тоо тавьж байгаа нь тухайн компани ... хүн гэмтээж болно гэж зөвшөөрсөн хэрэг гэдэг. Миний хувийн үзэл баримтлал бол 0,00-ээр төлөвлөхийг дэмждэг, учир нь хүн хүрье гэсэн оргилдоо тэмүүлэх хэрэгтэй, мөн бусад хүн ч үүнд зорих ёстой, хүрэхгүй байлаа ч амьдрал дуусч байгаа хэрэг биш бөгөөд үргэлжлүүлэн зүтгэх ёстой, тэгж байж 0,00 түвшинд хүрдэг, өмнө нь хувьдаа 2 ч өөр компанид ажиллаж байхдаа 0,00 түвшинд хүрч байсан учраас үүнийг дахин давтаж чадна гэдэгтээ итгэдэг.

Өөр зөндөө зүйл нэмж болноо, гэхдээ зөвлөхөд KPI нь 3-5 байхад л болно. Асар их юм амалчихаад, дараа нь хийгээгүй үлдээснээс, гол зүйлсээ амлаад бусдыг нь жилийн эцэст нэмэлт ажлуудаа бонус байдлаар мэдээллэж болдог.

Танд амжилт хүсье.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК