Хуулийг хэрэгжүүлэх нь

Хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх нь ХАБ мөн үү? гэж асуужээ. Бүгд л мөн, гэхдээ хуулийг эсвэл аливаа стандартыг хэрэгжүүлчихээд санаа амарч болохгүй, энэ бол хамгийн доод шат, үүнээс цааш хийх зүйл олон бий гэж зөвлөсөн байх юм. Хуулийн хэрэгжилт нь гол хэмжүүр, гэхдээ эцсийн зогсоол биш, үргэлжлүүлэн сайжруулах нь чухал гэжээ.

Миний хувьд хууль, стандартыг хэрэгжүүлэх нь маш сайн, гэхдээ үүнээс цааш ахих олон шат бий гэж хэлдэг. Жишээ нь: OHSAS 18001-ээс өөрчлөгдөөд ISO 45001 болсон манай стандартад хэрхэн хүний хандлагыг өөрчлөх талаар зааж өгдөггүй. Заах ч боломжгүй, Хандлага буюу Behavior өөрчлөх асуудал нь өөрөө маш том сэдэв, стандартаар ингэж хийнэ гэж хайрцаглах боломжгүй - Жишээ нь: Хүүхдээ Эйнштейн шиг болгохын тулд ингэж сурган хүмүүжүүлэх ёстой гэсэн 1 ширхэг ном байна уу? Хаа ч байхгүй, учир нь хүүхэд бүр өөр. ХАБЭА-н соёлыг хэрхэн бий болгох талаар ISO 45001-д зааж өгөөгүй, зөвхөн ХАБЭА соёлыг бий болгох хэрэгтэй гэж 3 удаа зөвлөсөн. Яаж бий болгох технологи, know-how нь нийт ажилтан ажиллагсад болон ХАБЭА-н менежментийг уур амьсгалыг удирдаж байгаа таниас хамааралтай.

Хуулиуд болон стандарт дээр ХАБЭА-н бүхнийг зааж өгөх боломжтой юу? Боломжгүй. Хүний ажил, амьдралын бүх нарийн ширийнийг зохицуулсан хууль өнөөдөр хүн төрөлхтөний түүхэнд гараагүй байна, гарах ч үгүй байх. Тиймээс үүнд заагдаагүй зүйлсийг хэрэгжүүлэх боломж танд өргөн байна гэсэн үг. Заагдаагүй бол хийхгүй гэсэн үг биш, харин ч хийгээд бүтээгээд үзэх хэрэгтэй.

Байгууллагуудад зориулсан хуулийн 2012 оны жагсаалтыг ЭНДЭЭС татаж авна уу. 2014 оны жагсаалтыг ЭНДЭЭС татаж авна уу. Үүнээс хойш жагсаалтаа шинэчлээгүйд уучлаарай.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК