Гэрээнд тусгагдах ХАБЭА-тай холбоотой заалтууд

Гэрээнд тусгагдах ХАБЭА-тай холбоотой заалтуудыг дараах байдлаар томъёоллоо:

- Ажил эхлэхээс өмнө захиалагч болон гэрээтээс уг төслийг удирдаж байгаа бүх инженер, техникийн ажилтнууд эрсдэлийн үнэлгээ хийх бөгөөд хөрсний нуралт, хэв цутгалт, барилгын даацын өөрчлөлт, шатны аюулгүй байдал, агааржуулалт, тоосжилт, өндөрт болон хязгаарлагдмал орчинд ажиллах, суурийн ухсан нүх, түүн рүү хүн унаж гэмтэхээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг аван, төслийн ажилд оролцох хүмүүст танилцуулна. 
- Төслийн өмнө захиалагчийн ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийн дагуу гэрээтийн бүх ажилтан ажиллагсад сургагдсан байна.
- ХАБЭА-н тухай хуулийн 28,4-р заалт болон Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн 1,7-д заасанчлан гэрээт нь үйл ажиллагаатайгаа холбоотой аливаа зөрчил, осол, хурц хордлогыг зохих газруудад мэдээллэх үүрэгтэй байх бөгөөд өөрийн нийт ажилтан, ажиллагсад, гэрээт компани, зочдынхоо аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
- Аливаа тоног төхөөрөмжийг зөвхөн сургагдсан, мэргэжлийн оператор/ажилчин ажиллуулах ба зөвшөөрөлгүй ажилчин тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно. Төслийн талбай дээр тоног төхөөрөмж ажиллуулах зөвшөөрлийг захиалагч талын ХАБЭА-н ажилтан олгоно. Аюулгүй байдал хангаагүй эсвэл зөвшөөрөл тоног төхөөрөмж төслийн талбайд оруулан, ашиглахыг хориглоно.
- Ямар нэг археологийн олдвор илэрсэн тохиолдолд гэрээт нь холбогдох газарт нь мэдэгдэнэ.
- Төслийн явцад захиалагчийн журмын дагуу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно. Өдөр бүр захиалагчийн зүгээс төсөл дээр ажиллаж байгаа ажилтан, ажиллагсадыг үлээлгэх бөгөөд 0,00-ээс өөр үр дүн гарсан тохиолдолд тухайн хүнийг төсөл дуустал ажлын талбай руу дахин оруулахгүй.
- Гэрээт нь өөрийн ашиглаж буй бүх тоног төхөөрөмж, багажны аюулгүй байдлыг ханган, зөв, аюулгүй ашиглах сургалтыг ажилтан, ажиллагсаддаа хийсэн байна.
- Уг төсөл хэрэгжиж буй талбайд захиалагч талын ХАБЭА-н бүх бодлого, дүрэм журам хэрэгжих бөгөөд аливаа зөрчилд арга хэмжээ авах эрхийг захиалагч компаниас төслийг удирдаж байгаа албан тушаалтан болон ХАБЭА-н ажилтан эдэлнэ.
- Эмх, цэгц болон аюулгүй байдлыг хангах зорилгоор орой бүр төслийн талбайн ажил дууссаны дараа цэвэрлэх үүргийг гэрээт хүлээнэ...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК