ХАБЭА-д агуулгаас гадна

Гоё хувцас, чанартай гутал, нойр хүргэхгүй сургалтууд, ойлгомжтой дүрэм, журмууд нь ажилтан ажиллагсадын сонирхлыг татаж, ХАБЭА-н нэр хүндийг илэрхийлж байдаг. Тиймээс хамгийн наад зах нь сургалтын зараа хүртэл яаж хийх дээр санаа оноогоо тавьж байгаарай. Хувцасны талаар ярьснаас зүгээр л доор байгаа Portwest-ийн зургийг харуулъя.

Нэг Америк удирдлага надад хэлж билээ: "The most important thing is plan, then protect your plan". Хамгийн чухал зүйл бол төлөвлөлт юм, дараа нь төлөвснөө хамгаалах нь чухал. Жилийн өмнө төлөвлөж, тухай өдрүүддээ төлөвлөснөө хийнэ гэдгээ бусад хамтран зүтгэгчиддээ ойлгуулчихвал сургалт хойшлох, давхардах, тасалдах эрсдэл учирдаггүй.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК