Япон – ослын судалгаа, 2006 он (татаж авах, Англи хэл дээр)

126,9 сая хүнтэй Японд 1960 оноос хойш ажлын байран дээрхи ослын судалгаа нарийн тооцож ирсэн байна.

https://www.jniosh.go.jp/icpro/jicosh-old/english/index.html -аас авсан уг мэдээлэлд 1961 онд 6700 гаруй иргэдээ алдаж байсан бол 2005 оны байдлаар 1600 хүн ажлын байран дээрээ амь насаа алдаж буй ажээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 56 жилд амь насаа алдах асуудал 4,1 дахин буурчээ. 2005 онд ссол гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийг харахад 70,1% нь 1-49 ажилтан ажиллагсадтай Барилга, Үйлдвэрлэл болон бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжүүд байгаа бөгөөд насны бүтцийг нь харвал 40-59 настай иргэд ихэвчлэн (<50%) гэмтдэг байна. Өөрөөр хэлбэл туршлагатай ажилтан, ажиллагсад гэсэн үг. Гэмтлийн шалтгааныг нь харвал өндрөөс эсвэл ижил түвшинд унасан байх юм. Цахилгаан багаж ашиглахдаа гэмтэх асуудал 20-иос багаггүй хувийг эзэлж байгаа нь тус улсын үйлдвэржилттэй холбоотой байх гэж бодогдож байлаа. Хэмжээ: 475kb, File: .pdf. Эндээс татаж авна уу.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК