МУ-ын ослын түвшин

Сая МХЕГ-ын Эрдэнэтөгс даргатай хамт сууж МУ-ын ослын давтамж, олон улсын түвшинд хэр байгааг ярилцаж жаахан судалгаа хийлээ.

Манай хүний хэлснээр нэг хүн “МУ-ын 100,000 хүнд оногдох осол 36, дэлхийн бусад улсуудтай харьцуулахад 10-30 дахин өндөр байна” гэж нэг томоохон арга хэмжээн дээр судалгаагаа танилцуулаад цус харвуулах дөхжээ. Тэгээд 2уулаа 2 аргачлалаар Монгол улсыг Австрали, Англи (нэг Европт, нөгөө Ази Номхон далайн бүс нутагт байдаг, мэдээлэл нь олдох боломжтой) улстай харьцуулж үзэв:
1. Нэг сая ажлын цагт оногдох ослын давтамж: Нэг жилд гардаг 360 ослыг Нэг сая ажлын цагаар үржүүлээд 2,4 тэрбум ажилласан цагт (Монголд хөдөлмөрийн чадвартай 1,2 сая иргэн жилийн 252 өдөрт 8 цагаар ажилладаг гэж барагцаалаад) хуваав. Ослын давтамж = 8.9 гарч байна. Өөрөөр хэлбэл 1 сая цаг ажиллахад улсын хэмжээнд 8,9 осол гардаг гэсэн үг. Үүнийг 2014 оны Австралийн дундажтай болох 6,7-той харьцуулбал 25%-иар л илүү байна. 2014 онд Англид 12,4 байсан гэхээр Англичуудыг бодвол Монголд 29%-иар бага осол гарч байна гэж дүгнэж болох. Жич: Манайд бүх ослоо бүрэн мэдээллэж чаддаггүй учраас нарийн тооцоолол биш болохыг анхаараарай. Англи болон Австралид иргэн хүн Нийгмийн даатгалаасаа мөнгө авахын тулд жижиг осол байсан ч мэдээллэдэг.
2. Зуун мянган хүнд оногдох ослын тоо: Нэг жилд гардаг 360 ослыг Нэг зуун мянгаар үржүүлээд хөдөлмөрийн чадвартай 1,2 сая хүнд хуваавал 30 гарч байна. Өөрөөр хэлбэл 100,000 хүн тутамд 30 осол гарч байна гэсэн үг. Харин осолд орсон хүмүүсийн нийт тоог нэг зуун мянгаар үржүүлээд, 1,2 сая иргэнд хуваавал 100,000 хүн тутамд хэд нь гэмтэж байгааг тодорхойлж болно.

Аль аргаар тодорхойлж бид бусад улс орноос 10-30 дахин их осол гаргаж байгаа байдалтай харагдахгүй байна гээд 2уулаа тайвшрав.

Хувийн туршлагаас зөвлөхөд: Монгол бол ХАБЭА-н түвшингээр бусад орноос хол хоцрогдсон, 10-30 дахин их осол гаргадаг улс биш юмаа, ер нь тийм улс энэ дэлхий дээр байх ч үгүй, учир нь аюулгүй байдлаа хангах гэдэг бол хүнд байгалиас заяасан зөн совин учраас өндөрт ажиллаж буй 100 ажилчнаас 80 нь нисдэггүй л байхгүй юу, хамгийн ихдээ л 10, үлдсэн 90 нь хамгийн хэцүү ХАБЭА-н соёлтой газарт ч ямар нэгэн аргаар зөв ажиллах аргаа зөн совингоороо олоод, амиа хамгаалаад ажиллаад л байдаг. Миний очиж суралцаж байсан Австралид ч тэр, хэрэглэж байгаа машин, тоног төхөөрөмж, багаж нь гоё боловч ажилчдын сэтгэхүй нь яг л Монголчууд шиг, нэг орой ХАБЭА-н профессор багштайгаа хоол идэхээр кафе ортол хажууд нь ажиллаж байгаа кран бол жинхэнэ Австрали (Монголчлох гэдэг шиг) маягаар ажиллаж л байсан. Багш нүүр нь улайгаад надад хэлсэн “Австралийн уурхайнуудад жинхэнэ ХАБЭА байгаа, барилгийн ХАБЭА хөгжиж байна, за бусад газар бол яг л танайхтай адил, магадгүй 10хан жилээр түрүүлж яваа байх”... Сингапурт очлоо, буруу арга барилаараа манайхнаас дутах юм алга, хэдэн Энэтхэг Leighton-ийн талбай дээр будаа болгож байна, Хонг Конг-д ч адил томоохон төслүүдэд нь сайн ХАБЭА байна уу гэхээс жижиг төслүүд дээр нь Хятадууд хулсаараа барилгын шат босгочихсон барьж л байна. Япон, Солонгосын статистик мэдээнүүдийг уншиж болно, тэд осол гарахыг болиулж чадаагүй л байна, Австралийн түвшинд ч хүрээгүй байгаа... Канадад байгаа эцэг компанийнхаа ХАБЭА-н жилийн статистик мэдээг хараад өөрсдийнхтэйгээ харьцуулдаг, яг тэдний журмаар ажилладаг, адилхан ажил хийдэг Монголчууд нь 200%-400% (2-4 дахин) бага осол гаргасан байгаа юм. Монголчууд осол гаргахгүй ажиллаж чадаж байна...

Яахав манай улс Барууны зарим улсуудаас ХАБЭА-н соёлоороо 5-10 жил (статистикийн түвшинд 20 жил) жаахан хоцорч явж байгааг хүлээн зөвшөөрнө, гэхдээ л бид гүйцэж чадна.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК