Leading or Lagging indicator гэж юу вэ?

Энэ асуудал ХАБ-ын хүрээнд их яригддаг. Leading үзүүлэлт гэдэг нь осол гарахаас сэргийлж хийж байгаа арга хэмжээнүүдийг хэмждэг. Lagging үзүүлэлт гэдэг нь осол гарсны дараа хийж буй арга хэмжээнүүдээ хэмждэг. Жишээ нь: Осол гарахаас сэргийлж бид эрсдэлийн үнэлгээ, ажлын аюулын шинжилгээ, аюулыг мэдээллэх, Take 5, ХАБЭА-н онооны систем нэвтрүүлдэг бөгөөд үүний үр дүнг хэмжиж байгааг Leading indicator-т оруулан тооцож болно. Харин гарсан ослоо бүртгэх, түүнийг 200,000 юмуу 1,000,000 хүн цаг эсвэл 1000 хүн тутамд тооцон гаргаж байгаа нь Lagging indicator юм.

Миний хувьд Lagging үзүүлэлтэнд анхаарлаа хандуулаад байдаггүй. Учир нь нэгэнт өнгөрсөн цаг хугацаа, алдааг ухраан засаж болох биш, тиймээс орхиод урагшаа л тэмүүлдэг. Зохих газруудад болон сарын тайландаа л оруулна.

Харин Leading бол хамгийн их анхаарч, улам хөгжүүлж байх асуудал. Энэ үзүүлэлтийг хэмжихийн тулд бид ХАБЭА-н онооны систем (Metrics system) өөрсдийн компанидаа зориулж боловсруулаад бүх хүнийг уг үйл ажиллагаанд татан оролцуулж байна даа. Хүмүүсийн хийж байгаа бүх ХАБЭА-н ажиллагааг оноо болгон хувиргаад сард босго оноо 5 байна гээд заагаад өгчихсөн. Жилийн эцэст босго оноондоо хүрвэл жилийн бонусын 40%-тай тэнцэхүйц хэмжээний урамшуулал авна.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК