Pro-active & Re-active ХАБЭА менежмент

Pro-active гэдэг нь идэвх, санаачлагатай гэсэн үг билээ. Proactive safety management гэхээр осол гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй ач холбогдол өгдөг удирдах хэв маягийг ХАБЭА-н түвшинд илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл ямар осол гарч болохыг урьдчилан үнэлээд (эрсдэлийг нь үнэлээд), осол гаргахгүйн тулд авч болох (reasonably practicable) бүхий л арга хэмжээг авахыг хэлж байгаа юм. Жишээ нь: 50 кг-аар савласан нэг шуудайтай гурил авахын оронд 25 кг-аар савласан 2 шуудай гурил авбал залуус маань нэг дор 50 биш 25 кг-ыг өргөснөөр нуруугаа гэмтээхгүй байх боломжийг бий болгоно, үнэхээр шаардлагатай бол 10 кг-аар савласныг авья. Залуусдаа нэг нэг шуудайгаар нь зөөхийг заана, өгсөн үүрэг даалгаврыг зөв биелүүлж байгаа эсэхийг шалгана, шаардлагатай бол ажлын байрандаа сэрээт өргөгч, эсвэл дугуйтай тэргэнцэр авья гэж ирээдүйд үүсэх эрсдэлийг тодорхойлон удирдахыг хэлнэ. ХАБЭА-н менежмент хаанаас эхэлдэг вэ? бүр төлөвлөлтөөс эхэлдэг, бүр худалдан авалтаас эхэлдэг, бүр төсөл эхлээгүй байхад эхэлдэг билээ.

Re-active гэдэг нь идэвхгүй гэсэн үг билээ. Re-active safety management гэхээр осол гарсны дараа ач холбогдол өгдөг ХАБЭА-н удирдах хэв маяг болдог. “Сүх далайтал Үхэр амар” гэдэгчлэн ямар нэг торгуулийн хуудас ирээгүй эсвэл хүн гэмтээгүй л бол одоо байгаа соёлыг өөрчлөхгүйгээр урсгалаар нь явуулах гэж ч ойлгож болно. Жишээ нь: Өнөөг хүртэл гурилыг 50 кг-аар нь өргөөд зөөж болоод л байна... 3 сайн ачигч маань ажлаас гарах өргөдөл дээрээ нурууны суулт өгсөн, эмч ийм ажил хийхгүй байхыг зөвлөсөн гэж бичсэний дараа нээрээ 50 кг ч овоо хүнд шүү, нэг юм бодохоос... Амьдрал дээр бол мөнгөний төлөө насаараа ажиллаж эрүүл мэндээ алдчихаад, дараа нь эрүүл мэндээ сайжруулахын тулд цуглуулсан бүх мөнгөө зарцуулдаг түүхтэй ижил.

Эрсдэл үргэлж хувьсан, өөрчлөгдөж байдаг тул өнөөдөр хийхэд зөвшөөрч байсан үйлдэл маргааш хориглогдох асуудал ажил, амьдрал дээр их байдаг. Энэ өөрчлөлтөнд ажилчидаа дасгах, хэрхэн хандахыг зааж өгөөгүй бол “урьд нь ингэж хийгээд болдог л байсан” гэдэг үг их сонсдог. Жишээ нь: Та өнөөдөр нэг Pub-д ороод пиво шимэнгээ, “тамхи татах” гээд үзээрэй, юу болохыг бүгд мэднэ.

Leading and Lagging indicators

Leading indicator (or KPI) гэдэг нь гол шалгуур үзүүлэлт гэсэн утгатай. Үүнд та ослоос урьдчилан сэргийлэх тулд ямар арга хэмжээ авч байна, түүнийг илэрхийлэх тоон үзүүлэлтүүд юм. Компаниуд үүнд Metrics, Take 5, Мэдээллэгдэж байгаа аюулын тоо, Ажлын байрны үзлэг, Ажлын Аюулын Шинжилгээ, Эрсдэлийн үнэлгээ, Өгөгдсөн зөвшөөрлүүдийн хэмжээ, Хийсэн сургалтын тоо, наряд зэргийг оруулдаг.

Lagging indicator гэдэг нь чухал бус шалгуур үзүүлэлтүүд гэсэн утгатай. Үүнд гарсан ослын тоо (LTI, MTI, FA, LTIFR…), давтамжууд орно.

Ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хийж байгаа ажлаа хэмжих үү? Гарсан ослынхоо тоог хэмжих үү? гэдэг философи ард нь явж байдаг. Манай дээр бол хоёуланг нь хэрэглэдэг боловч Leading indicator-ийг хамгийн их анхаардаг. Ажилтан, ажиллагсад маань аюул мэдээллэх нь багасаад ирвэл улаан дохио асаад л ирнэ.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК