ХАБЭА-н хөтөлбөрүүддээ байнга хэмжих нь

ХАБЭА-н хөтөлбөрүүддээ байнга хэмжилт хийн, үр дүнг нь шалгаж байгаарай. Хэр үр дүнтэй байгааг нь хэмжихгүй бол мэдэхгүй. Ямар хөтөлбөр нэвтрүүлэхэд хэр ахицтай эсвэл уналттай байгааг мэдэж байж цааш нь үргэлжлүүлэх, хөгжүүлэх, өөрчлөх эсвэл зогсоох шийдвэрээ гаргана.

Тайлбар: Ажлын байрны үзлэг, Take 5, Аюулыг мэдээллэх хуудас, Ослын судалгаанаас илэрсэн эрсдэлүүдийг Нэгдсэн бүртгэлдээ оруулдаг. Бүртгэлээс шүүн шинэ хөтөлбөр нэвтрүүлсэн цаг үе, он оноор нь харахад бас л бодууштай зүйл ажиглагдаж байна. Та бүхний харж байгаачлан ХАБЭА-н хөтөлбөр үргэлж дардан замаар урагшилдаггүй. Түүнийг сурталчлах, нийт ажилтан ажиллагсадаа хамруулахын тулд олон янзын хөшүүрэг ашигладаг, хэрэгжихгүй байвал хэрэгжүүлэхийн тулд олон төрлийн арга хэмжээ авдаг. Гол нь: Хэзээ ч битгий бууж өгөөрэй.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК