Японы ХАБЭМ-ийн тухай хууль (татаж авах)

Анх 1947 онд батлагдсан Хөдөлмөрлөх Стандартын тухай хуулиасаа үндэслэн ХАБЭМ-ийн тухай хуулиа 1972 онд баталжээ. Нийт 12 бүлэг, 123 заалттай уг хууль нь дэлхийн анхны ХАБЭМ-ийн тухай хуулиудын нэг юм (АНУ – 1970 он, Их Британи – 1974, Өмнөд Солонгос – 1981, Канад – 1986, Австрали – 1984 он...) Үүнд ажил олгогч, ажилтан, ХАБЭМ-ийн ажилтнууд, Эмнэлгийн үзлэг, Зөвшөөрөл болон сургалтуудын тухай дэлгэрэнгүй дурьдаж өгсөн бөгөөд НХХЯ нь гол зохицуулалтыг нь хийдэг юм байна. Бусад орны хуулиудтай адил Ажилтныг хамгаалахад чиглэжээ. 30-2р заалт дээр мөн л бусадтай адил “Захиалагч нь гэрээт компаниудынхаа ажилтан ажиллагсадын аюулгүй байдлыг удирдан зохицуулах” талаар оруулж өгсөн байх юм. Унших хэрэгтэй заалтууд нь: 3, 6, 10-19, 20, 22, 25, 29, 30-2 (Захиалагч болон гэрээт), 32, 33 (Тоног төхөөрөмж, машин түрээслэх), 35, 48, 53-3, 56, 57, 59, 65, 66 (Эмнэлгийн үзлэг), 72 (ХАБЭМ-ийн ажилтнуудын сургалтууд),78, 115-123 (Торгууль). Хэмжээ: 664kb, File: .pdf

Эндээс татаж авна уу.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК