Үзлэгийн хуваарь гаргах нь (татаж авах)

ХАБЭА-н ажилтнууд бид хийсэн зүйлээ байнга шалгаж, тогтолцоо маань ажиллаж байгаа эсэхээ хянаж явахгүй бол нэг л мэдэхэд та бүхний санаачилсан, хэрэгжүүлсэн зүйлс ажлын байр дээр зогсох, бүр алга болох эрсдэлтэй учирдаг. Жишээ нь: Анхны тусламжийн хайрцаг суурилууллаа гэж бодьё, хэн нэгэнд хариуцуулна, тэр хүн сар бүр шалгах шаардлагатай болно, хэрэгцээтэй сэлбэх материалыг захиалах ёстой, магадгүй хайрцагныхаа шороо тоосыг арчиж цэвэрлэнэ. Хэрэв Анхны тусламжийн хайрцаг тавьчихаад шалгахгүй мартчихвал 3 сарын дараа алга болчих үе ч ирнэ, доторхийг нь цөлмөлөө гэхэд ядахдаа хайрцагыг нь үлдээж болноо доо? гэж харамсах үе ч гарч байлаа хэ хэ. Тиймээс аудит, үзлэг хяналтын хуваариа гаргаж байгаарай. Санаа авахуйц материал орууллаа. Хэмжээ: 557kb, Хэл: Англи, File: Word. Санаа авах материалыг эндээс татаж авна уу.

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК