Мөнгө ХАБЭА хоёрын аль нь хүчтэй вэ?

Мөнгө ХАБЭА хоёрын аль нь хүчтэй вэ?

Захиралтайгаа хэрэгтэй зүйлсээ авахаар ярилцахад, үнийн дүнг нь сонсчихоод татгалзаад байх юм гэдэг асуудал олон ХАБЭА-н ажилтнуудтай ярилцаж суухад сонсдог билээ.

Миний зөвлөгөө: Хэрэв амьдрал дээр Мөнгө ХАБЭА-аас илүү хүчтэй байвал бодит үнэнийг хүлээн зөвшөөр. Дараа нь ХАБЭА-н төлөө Мөнгийг хэрхэн ажиллуулах талаар бясалган, амьдрал дээрхи ҮНЭН-ийг зөв ашиглаж сураарай.

Жишээ нь:
- Захирлаа, гагнуурын хэсэгт утаа сорох хоолой байрлуулах шаардлагатай байна, цехэд байгаа утааны найрлага .... түвшин .... стандарттай харьцуулахад ийм болчихлоо.
- Ямар хоолой, хаанаас аваад, хэн суурилуулаад, ямар үнэтэй болох вэ?
- Ийм хоолой, эндээс аваад, эд нар суурилуулаад 60 сая болох нь...
- Чи галзуураа юу?
- Хэрэв хоолой суурилуулахгүй бол тэдэн жилийн дараа ийм ийм МШӨ бий болж болзошгүй байна. Дээр нь Оффис руу үнэртээд байна, ажилтнууд гомдол гаргаад нэг өдөр бид Оффисийн ажлаа зогсоолоо. Ганц өдөр зогсооход ... сая төгрөгийн алдагдал учрав. Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол сарын дотор ... сая төгрөг, жилийн дотор ... сая төгрөг, 5 жилийн дотор ... сая төгрөгийн зардал гарна...

Б.Ганжигүүр, "Эйч Эс Си Ти" ХХК