Канад улсын үйлдвэрлэлийн осол, нас баралтын талаар 2018 оны тайлан (татаж авах)

Режина-гийн их сургуулиас Канад улсын үйлдвэрлэлийн осол, нас баралтын талаар 2018 онд тайлан гаргажээ. Статистик судалгаа сонирхож байгаа манай мэргэжилтэн, оюутнуудад дажгүй мэдээлэл юм. Товчхоноор 2016 онд Канадад 240,682 хөдөлмөрийн чадвараа түр алдсан осол бүртгэгдэж, 312 хүн үйлдвэрлэлийн ослоор, 592 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас баржээ. 100,000 хүн ам тутам дахь нас баралтын давтамж нь 0,8-4,5 байх юм. Миний сонирхож уншдаг Канадын Альберта мужид 2016 оны байдлаар 100,000 хүн ам тутамд 3,4 нас баралт гарч, 100 хүн тутамд тохиолдож буй хөдөлмөрийн чадвар түр алдалтын давтамж 1,31 байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эндээс татаж аваад уншиж болно. Хэл: Англи, Хэмжээ: 913 kb.