Өндрийг бүсийг турших

“Өндрийн бүсийг туршдаг” асуудал дээр практик болон хуулийн зөвлөгөө өгье.

Энгийн амьдрал дээр практик жишээ авъя: Та сүү авах гээд дэлгүүрт ороход 2 сонголт байна. Нэг нь Сүү ХК, Милко, АПУ зэрэг гэрчилгээтэй, чанарын баталгаатай, дуусах он сар нь заагдсан бренд сүү байв. Нөгөө нь гадаад бичигтэй, хэн хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй ч “хямдхан” сүү байжээ. Хэрэв та гадаад хямд сүү аваад ажилтан ажиллагсаддаа өгч байгаа бол ажил олгогч (ХАБЭА-н тухай хуулийн 27.1 - Ажил олгогч хариуцлага хүлээдэг) мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Харин Сүү ХК, Милко, АПУ-ын сүү аваад хүмүүстээ өгч байвал дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэсэн логиктой билээ. ХАБЭА-н ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл бол энгийн нэг бүтээгдэхүүн биш, үүнээс хүн амь нас хамаарч байдаг учир дэлхийн бүх оронд өндөр стандарттай байдаг билээ.

ХАБЭА-н тухай хуулийн “15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.” – Өөрөөр хэлбэл хаана, хэзээ, ямар байгууллага, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар стандарт хангасан талаархи хөндлөнгийн лабораторийн гэрчилгээгүй бүтээгдэхүүн дээр мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулах нь зөв. Харин Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, гэрчилгээтэй бүтээгдэхүүнд энэ заалт хамаарахгүй гэсэн үг.

Гэхдээ дүрэм ингэж заасан, харин хууль ингэж заасан гэж та асуух байх. Харин би таниас Хууль нь том уу? Дүрэм нь том уу? гэж асууна. Хуулийг Парламент баталдаг, харин дүрмийг Сайд, газрын дарга, байгууллагын удирдлага гээд хэн ч баталж болдог.

Б.Ганжигүүр

HSCT ХХК