Өөрөөсөө том автомашиныг хүндэл

Өөрөөсөө том автомашиныг хүндэл.

Уурхайд мөрдөгддөг ХАБ-ын энгийн дүрмийг танилцуулъя гэж бодлоо. Энэ бол "өөрөөсөө том машиныг хүндэл" гэсэн дүрэм юм. Уурхайн замын хөдөлгөөнд:

1. Дуут дохиогоо асаасан Онцгой байдлын машин
2. Эксковатор, Бульдозер, Грейдэр, усалгаа хийж буй Усны машин
3. Дамп
4. Ачааны машин болон бусад хүнд тэргүүд (усалгаа хийгээгүй Усны тэрэг энэ ангилалд орно)
5. Хөнгөн тэрэг (дуут дохио асаагаагүй бол Эмнэлгийн тэрэг энэ ангилалд орно)
6. Явган хүн гэсэн зарчмаар бие биедээ зам тавьж өгдөг.

Том оврын механизмуудын хувьд "үл үзэгдэх орчин" (blind spot) ихтэй байдаг. Тиймээс өөрөөсөө том механизм таарвал зам тавьж өгөөд, түрүүлж гаргадаг. Таниас жижиг машин ойр хавьд явж байвал танд зам тавьж өгдөг.

Трансвестийн хувьд явган хүн сэрээт ачигчийг хүндэтгэнэ, түүнд зам тавина, явуулж өнгөрөөгөөд хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг.

Доорхи зурагт үл үзэгдэх орчинг улбар шар өнгөөр тэмдэглэн үзүүлсэн байна. Уг орчинд хүн зогсвол операторт харагдахгүй бөгөөд дайруулах эрсдэлтэй.