Байгууллагын ХАБЭА бодлого (загвар)

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО
Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компанийн ажилчид болон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавина. Үүний тулд БОХАБЭА-н удирдлагын тогтолцоог бүрдүүлж, түүний хэрэгжилтийг байнга сайжруулан ажиллах үүрэг хүлээх бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:
• Үндсэн болон гэрээт компанийн ажилчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянана.
• Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.
• Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгож,байгаль орчны бохирдол үүсгэхгүй байх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага болгон мөрдүүлнэ.
• Бүх түвшний удирдах ажилтнууд нь БОХАБЭА-н манлайлагч байж, ажилчдад үлгэр дуурайлал болно.
• Эрсдэлийг үнэлж, аюулыг мэдээлж, ослыг бууруулах нь ажилтан бүрийн үүрэг байна.
• БОХАБЭА-н сургалтыг ажилчид, гэрээт компани, орон нутгийн иргэдэд зориулан зохион байгуулна.
• Үйлдвэрлэлийн осол, байгаль орчны зөрчил, эрсдэлийг тэглэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Осол гарсан тохиолдолд судалгаа хийж, эрсдэлийг арилгах, дахин осол гарахгүй байх арга хэмжээ авна.
• Дотоод хяналт, аудит тогтмол хийж, үл тохирол илэрвэл тухай бүрт нь арилгана.
• Ажилчдын БОХАБЭА-н гүйцэтгэлийг үнэлж, дүгнэнэ.
• Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас байгаль орчин болон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц үр дагаврын тухай нутгийн иргэдээс мэдээлэл өгөх явдлыг урамшуулж, арилгахад хамтарч ажиллана.
Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд ОООО (Компанийн нэр) болон охин компаниуд, тэдгээрийн гэрээт компаниуд мөрдөнө.

-----------------------------
ОООО
Гүйцэтгэх захирал