Би яаж бүтэлгүйтсэн тухай

Тэртээ 2011 онд Энержи Ресурс-д ажиллаж байхад манай гэрээт компани Австралийн Sedgman компани ХАБЭА-н Cintellite гэдэг програм хангамж ашигладаг байж билээ. Тухайн үед бид 4000 орчим хүнтэй байсан тул ХАБЭА-н програм хангамж ашиглах шаардлага тулгарсан юм. Аюул гэхэд жилд +10,000 мэдээллэгддэг байлаа. Үүнийг тоолох, төрөлжүүлэх, судлахад нүсэр ажиллагаатай шүү дээ. За тэгээд Sedgman-ий лоббидсоноор бид сонголтоо Cintellite дээр хийсэн юм. Австралид сурч байхад Cintellite-ийн нөхдүүд эргэж тойроод л, програмаа рекламдаад л сүртэй сүртэй. Аргагүй ш дээ, 141,250 австрали долларын (300 орчим сая) өртөгтэй эд байв.

Худалдаж аваад 11,000 үг хэллэг ХАБЭА-н багийнхантайгаа орчуулав аа. Ихэнхийг нь манай Эрсдэлийн мэргэжилтэн Мөнхтулга болон нөгөө ээлжийн найз Улсаа хоёр хийсэн юм. Орчуулсан үг хэллэгээ програмддаа оруулав. Дараа нь хэрэглэгчийн дата-гаа оруулах гэтэл маш их цаг авсан... Австрали руу залгаад жаахан юм асуух, өөрчлүүлэх болгонд л мөнгө төлөөд байв. За тэгээд хэрэглэвээ, гэтэл зөвхөн интернет-д суурилсан болохоор бүх мэдээллүүдээ интернеттэй газраас оруулахаас өөр аргагүй байв. Offline горимд ажилладаггүй. Эхний жил сүрхий оруулж байгаад, сүүлдээ оруулах нь багасаад, Мөнхтулга бид хоёр Энержи Ресурс-аасаа гараад явахад ашиглагдах нь багассан сураг дуулдсан. Миний гаргасан алдаанууд:

  1. Cintellite хэт нүсэр байлаа. Маш олон процесстой. Process safety-ийн программыг Operation safety дээр хэрэглэх гэсэн нь хамгийн том алдаа байсан.
  2. Зөвлөгөө авах бүрт нуугдмал зардал байсныг ажиглаагүй.
  3. Систем маань offline горимд ажилладаг байгаагүй.
  4. Илүү хялбархан, жижиг програмын өөр сонголт байсан боловч хамтрагч нарынхаа үгэнд орсон (ялангуяа Баяжуулах үйлдвэрээс их шахдаг байв, хамтдаа Cintellite хэрэглье гээд).
  5. Англи хэлтэй системийг Монгол хэл рүү төгс хөрвүүлж чадаагүй.

Ингээд 300 сая орчим төгрөгийн програм бүрэн ашиглагдаж чадаагүй дээ... 2010-2013 онд хөдөлмөрийн аюулгүй байдлын хэсгийг ахлан дэлхийн хэмжээний ийм том төсөл дээр ажиллахад нэг ч нас баралт гараагүй бөгөөд Австралид 1 сая цаг ажиллахад 1,2 гэмтэл гардаг байсан бол Энержид 0,75 гэмтэл гэсэн сайн үзүүлэлттэй (Хонг Конгийн хөрөнгийн биржээс ирсэн хөндлөнгийн аудиторууд Монгол корпорацийн амжилтыг үнэхээр сайшаадаг байлаа) ажилласан болохоор миний гаргасан энэ алдааг уучлах байх гэж найднам, байгууллагадаа үүнээс хэдэн арав дахин их зүйл өгсөөн.

Харин энэ алдаа болон өөр бусад туршлагууд дээрээ үндэслээд HSCT ХАБЭА-н програм хангамж бүтээх ажилдаа орчихсон бөгөөд энэ ажил дээр гэхэд мэргэжлийн өндөр түвшиний 5 IT залуус ажиллаж байна. Үүнийг бол ХАБ хүнээс ХАБ хүндээ зориулан хэрэглэхэд хялбар, шаардлагатай бүх функцуудыг оруулан, маш сайн хийнээ. 2021 оны 2-р сард бэлэн болох төлөвтэй байна.

Б.Ганжигүүр

HSCT ХХК